Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 06

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан үзэж шийдвэр гаргасантай холбоотой заримэтгээдҮндсэнхуулийнцэцийн дээрх шийдвэрийг илт буруугаар тайлбарлаж,сөрөг мэдээлэл тарааж байна.
Тухайлбал, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүргийн зарим газарт“ Иргэдийн сонордуулга” нэртэй ухуулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгууллалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад ханджээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.