Д.Мандах: Ц.Алдармаа өлсгөлөн зарлаагүй

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 27

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан.

Түүнийг анхан шатны шүүх хуралдаан болсны дараа буюу энэ сарын 16-ны 21.00 цагт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги руу шууд ачсан юм. Тэгвэл түүнийг “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” өлсгөлөн зарласан гэх мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар Ц.Алдармаагийн ээж Д.Мандахаас тодруулсан юм. 

-Ц.Алдармааг өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? 

-Худал мэдээлэл байна. Хэвлэл мэдээллээр ийм төрлийн худал мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Өчигдрөөс ийм мэдээлэл цахим сайтад гарсан талаар олж мэдлээ.

-Анхан шатны шүүх хурлын дараа өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн. Дараагийн шатны шүүхэд хандсан уу? 

-Давж заалдах шатны шүүхэд хандахаар баримт ма те риалаа бүрдүүлж бай на. Өн гөр сөн баа сан гаригт анхан шатны шүү хээс тог тоолоо ав сан. Одоо өргөдлөө өгөхөөр хөө цөлдөж байна. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх