Ц.Баасандорж өмгөөлөгчийг АТГ-аас сүрдүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2014 10 сар 27

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж,  Төв аймгийн цагдан  хориход саатуулаад байгаа.   

Л.Гансүхийн хувьд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарласан бөгөөд биеийн байдал сайнгүй байгаа ажээ. Түүнийг өчигдөр Төв аймгийн цагдан хорих саатуулах байрнаас хорих 461-р анги руу шилжүүлсэн байна.  Түүнийг дөнгөж сая батлан даалтад гаргах шийдвэр гаргасан юм. 

Харин Л.Гансүхтэй хамт шалгагдаж байсан М.Тулгыг үргэлжлүүлэн нэг сар хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан юм.

Л.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Баасандорж өмгөөлөгчийг өчигдөр АТГ-аас заналхийлжээ. Тодруулбал хэвлэлээр олон юм ярих юм бол шалгана, Л.Гансүхийг өлсгөлөн зарлахад чи уриалан дуудсан хэмээн  “сүр”-ийг үзүүлж эрүүгийн хэрэг үүсгэх болно  гэсэн агуулга бүхий зүйл ярьж заналхийлсэн байна.

 

А.Баярмаа 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх