II сургуулийн 12 настай сурагчид нэгнийхээ аминд хүрчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2014 10 сар 27

Дунд сургуулийн сурагчид нэгнийхээ амь насанд хүрсэн харамсалтай хэрэг нийслэлд гарлаа. 12-хон настай хүүхдүүд нэгнийхээ амь насанд хүрсэн гэх мэдээлэл хүн бүхнийг цочирдуулах байх. Гэхдээ хүүхдүүд нэгнийхээ амь насанд санаатайгаар хүрсэнгүй.

Хүүхдийн гэнэн томоогүй сахилгагүй зан ийнхүү тохой нийлүүлэн суралцаж байсан нэгнийхээ аминд хүрчээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах Хоёрдугаар сургуулийн сурагчид өнгөрсөн баасан гаригт хичээлийнхээ завсарлагаанаар нэгнийхээ хоолойг боож, ухаан алдуулж тогложээ. Улмаар ангийнхаа 12 настай Н гэгч хүүг самбарынхаа урд гарган, хүзүүг нь хоёр алгаараа боон ухаан алдуулсан байна.

Харамсалтай нь хүү ухаан алдан унасан ч дахин сэрээгүй байна. Хүүг амиа алдсаныг мэдмэгц ангийнхан нь сургуулийнхаа хашаанд амиа егүүтгэсэн байдалтай гаргаад орхижээ. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс тухайн өдрийн 16.00 цагт гэрийнхэн рүү утасдаж, “Хүүгийн бие тааруу байна. Сургууль дээр хурдан ир” гэж залгажээ. Улмаар хүүгийн ээж сургууль дээр очсон боловч хүү нь аль хэдийнэ нас барсан байжээ.

Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд хүүг амиа хорлосон гэж сургуулийнханмэдүүлж эхэлсэн байна. Хүүг ангийнхаа нэг охинд дурласан, өнөөх охин нь тоогоогүй учир ийнхүү амиа хорлосон гэжээ. Үүнийг сонссон талийгаач хүүгийн ар гэрийнхэн ихэд гомдолтой байгаа юм байна. Тэд “12 настай хүүхдүүдийн хайр дурлал гэж юу байх вэ дээ. Амиа хорлотлоо дурлана гэж бүр ч байхгүй. Хүүгийн минь амь насанд хүрчихээд ийм утгагүй мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна” гэлээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх