Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2014 10 сар 27
Жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын нийслэлийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байна.
Тэгш ой тохиож байгаа болохоор бүх нийтээр амарна гэсэн ойлголт хүмүүсийн дунд гарлаа. Гэхдээ эл өдөр бүх нийтээрээ амрахгүй. Учир нь нийслэлийн өдрөөр бүх нийтээр амрахаар хуульчлаагүй аж.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан нийслэлийн өдөр бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр юм. Нийтээр тэмдэглэх баярын өдрөөр амардаг бол тэмдэглэлт өдрүүдээр амрахгүйгээр хуульд заажээ. Тиймээс нийслэлийн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр биш юм байна.
Эх сурвалж: www.dorgio.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.