“Морь буусан шагай” номын хямдралтай худалдаа тун удахгүй

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 14

Монгол түмний Сар шинийн баяр бол Монгол хүн бүрийн эрхэмлэн хүндэтгэж, сүслэн дээдэлдэг баяр билээ.Тиймдээ ч цагаан ариун хэмээн нэрлэж, цагийн сайхныг билэгшээн, сайн сайхныг хэлэлцэж, хадаг юугаа солилцон эрхэм бэлгээр гар цайлгадаг.

Сүүлийн жилүүдэд Монголчууд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, өөрийн орны л гэсэн зүйлсээс илүү сайшаалтай хандах болсон. Тиймээс уг баярыг тохиолдуулан Монсудар хэвлэлийн газрын номуудыг бэлэг болгон сонгож худалдан авалт хийж байгаа эрхэм уншигчидаа урамшуулан шагай хаяж азаа үзэн худалдан авч буй номоо хямдралтай авах боломж олгож байна.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бүх номонд энэхүү баярын хямдрал хамаарах бөгөөд худалдан авагч номоо авсан тохиолдолд нэг удаа шагай орхиж азаа үзэх эрхийг авах бөгөөд нийт үнийн дүнгээс хямдрал тооцогдож хасагдана.

 

Хувилбар

Хямдрал

1

4 бэрх

70%

2

4 морь

100%

3

4 тэмээ

50%

4

4 ямаа

50%

5

4 хонь

50%

6

3 морь

30%

9

2 морь 2 тэмээ

40%

12

2 морь

20%

 

 

“Морь буусан шагай” номын хямдралтай худалдаа Интерномын төв салбарт 1 сарын 25-аас 2 сарын 10 хүртэл үргэлжилнэ. Эрхэм уншигчид та бүхэн ирэх оны аз хийморио үзэж дуртай номуудаа хямдруулж аваарай.

Холбогдох утас: 75850724, 96004919


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх