Увертура хамтлаг "Надад үлдсэн найз" мюзиклээ гурван өдөр тоглоно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 01 сар 16

 

   Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон "Увертюра" хамтлагийн залуучууд гурван өдрийн турш  сонсогч фенүүддээ бэлэг барих гэж байна.

   Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох "Надад үлдсэн найз" мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд  тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд "Улсын драмын эрдмийн театр"-ын тайзнаа болно.

   Тус мюзиклийн зохиолчоор "Милл" кино компаны зохиолч Д.Мөнхбат ажиллаж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан МУСТА, зөвлөх найруулагчаар Х.Энхболд, хөгжмийн зохиолч найруулагчаар СТА продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар СТА Т.Түмэн-Өлзий, дууны үгийг Л.Таванбаяр МУСТА, жүжгийн гол дүрд "Увертюра" хамтлаг, төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУСТА Б.Нармандах, МУСТА Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцож байна. 

  Тун удахгүй сонсогчидтойгоо "Надад үлдсэн найз" мюзиклээрээ учран золгох "Увертюра" хамтлагийн тоглолтын тасалбар худалдаанд гарсан даруйдаа эрэлт ихтэй байгаа учир эхний өдрийн тоглолтын билет хэдийнээ дууссан байна. Иймд та бүхэн амжиж тасалбараа аваарай. Билетийг 1900-1950 утсаар үнэгүй хүргэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 86683000, 86684000 утаснаас авах боломжтой 

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх