KFC Тэврэлтийн өдөр

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 18

Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагынхүрээнд Улаанбаатар Ротаракт клубтэй хамтран Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй KFC ресторанд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж баяр хөөрийг бэлэглэдэг уламжлал тогтоод байгаа.

Энэ удаад Смарт салбартаа “Вербист” өнчин хүүхдийн асрамжийн төвийн7-12 насны 30 хүүхдүүдийг хүлээн авч, халуун дулаанаар тэвэрлээ. Тэврэлтийн өдөр хэмээсний учир нь хүмүүс тэврэлтээр дамжуулан нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлийг бэлэглэж, хамтдаа гэсэн утгыг илэрхийлдэг билээ.

 

Өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж, авъяас чадвараараа шалгарсан багт KFC-ийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулав.

 

 
 
 
 
 
  •  

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх