А.Гантулга: 5 хувь болно гэдгийг баттай хэлье

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 25

ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр 8 хувийн зээлийг 5 хувь болгох бүрэн боломжтой болон түрээсийн орон сууцны хөтөлбөр ирэх гуравдугаар сард хэрэгжиж эхлэх талаар мэдээллэв. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Он гарсаар иргэдийн дунд хүлээлт үүсгэж, анхааралд байсан сэдэв нь ипотекийн зээл байлаа. Та 5 хувь болгох боломжтой гэлээ?

 

-Тиймээ, 5 хувь бол болно. Тэрийг баттай хэлье. Монгол улс мөнгөгүй л гээд байна. Үгүй, мөнгөтэй байгаа. Халамж, хүүхдийн мөнгө зэрэгт тараасан мөнгөө Монголбанк эргээд хөрсөн дээрээ авчирч чадсан шүү дээ. Харин хөрөнгө, мөнгөө дэмий зүйлд битгий зарцуулаасай л гэж Монголбанк болгоомжлоод байгаа юм. Түүнээс Монгол улсын хөрөнгийн сан хөмрөг хоосорсон юм байхгүй. Мөн 8 хувийн зээлийг 5 хувь болговол байрны үнэ нэмэгдэнэ гэж яриад байна. 8 хувь болгоход байрны үнэ өссөн ч эргээд буурсан шүү дээ. Тэгэхээр 5 болговол үнэ буурна.

 

-Түрээсийн орон сууцны талаар та ямар байр суурьтай байна вэ?

 

-Энэ маш зөв зүйтэй  ажил. Бид нэг ч гэсэн янданг цөөлөхийн төлөө эхний алхмаа хийж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж байгаа. Цаашид иргэд орон сууцаа түрээслэн өмчлөх нөхцлийг бүрдүүлэхээр судалж байна.

 

-ТОСК-д түрээслэх боломжтой хичнээн орон сууц байгаа вэ?

 

-ТОСК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх тогтоол гараад буй. Уг тогтоолын дагуу Архангай аймагт 120, Увс аймагт 84, Дархан-Уулд 83, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад 90, Хэнтий, Дундговь, Ховд аймагт тус бүр 96, Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579 айлын орон сууцыг хөдөө орон нутагт түрээслүүлэхээр болж байна. Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2” хорооллын 39, 49 м.кв хоёр өрөө 350 айлын орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахаар бэлэн болоод байгаа.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх