Баячууд өвсөө өөрсдөө бэлдээч

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 26 ・ 3

Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндхэн байна. Зарим аймгийн нутгаар цас их орсноос болж малын хамар хатгах ч өвсгүй болж, зуд турхан нүүрлэж эхэллээ. Нэгдүгээр сар гарснаас хойш хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө -40 хэм гарч байна. Хэдийгээр малчид хадлан тэжээлээ боломж бололцооныхоо хэрээр бэлтгэсэн ч гэсэн өвөлжилт хүндэрч байгаа газарт яаралтай тусламж хүргүүлэхгүй бол болохгүй болсон. Тиймдээ ч энэ сарын эхээр  Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргасан. Үүнд, 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байдалтай байна. Хэрвээ цас нэмж орвол Төв аймгийн 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй гэсэн мэдээлэл гарч байсан.

Тэгвэл таамаглаж байснаар цас их орж, олон аймагт өвөлжилт хүндэрч байгаа юм. Тиймээс энэ сарын эхнээс авахуулаад өвөлжилт хүндэрч болзошгүй 50 суманд 6500 тонн өвсийг үнэгүй тараах ажлыг хийж эхэлсэн.  Мөн 2678 тонн  тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа юм.  Өнөөдрийг хүртэл өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад улсаас боломж бололцооныхоо хэрээр өвс тарааж, зудын гамшгийг давахаар оролдож байна. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр Өлзийт хороололд  хурдан морио тэжээдэг нөхдүүд биднийг ялгалаа гэх маягтай юм ярьсан сурагтай. Бүр зарим нэг уяач нэр зүүсэн гишүүд хүртэл Шадар сайдыг загнаж, үнэгүй өвс өг гэж “чичирсэн” гэнэ ээ.

Тийм жуг жуг зуусан “бор шувуу” гадуур л нэг нисч байна. Хэдийгээр мал хувийнх нь ч гэсэн Үндсэн хуулиндаа бид мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэх утгатай заалт оруулчихсан. Тийм болохоор үнэхээр өвөлжилт хүндэрсэн үед ядарсан малчдад туслахаас өөр арга байхгүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 26/

    margaash shine texnikiin zax deer dulaan xuchlaga unegui taraana hun namiin udirdax zovlol

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 26/

    Мал төрийн хамгаалалтад байна гэнэ зөв л байх.Өнөөдөр монголын мал сүрэг бараг .60 сая.300-гаас доош малтай нь хэд бол.Гэтэл малчид өвс авах мөнгө байхгүй,эм тариа авах мөнгө байхгүй,малын арьс шир,мах үнэгүй боллоо.Бид турж үхэх нь өвс өг.Энэ юу вэ.Нөгөө хөнжлөө эвхэж тавиад дээл хөдрөөд унтдаг шиг

    Хариулах
  • С / 2016 01 сар 26/

    Хувийн өмчинд өвс тэжээл тарааж байгаа юм бол хотын 10 саяас доош үнэтэй машин унадаг маниудад дулаан хучлага тараагаачээ. Адилдаа адил годилдоо годил...

    Хариулах