Хүүхдийн дээлний төрөлжсөн худалдаа зохион байгуулж байна

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 26

Хүүхдийн дээлний төрөлжсөн худалдааг “Өвөр гүн” ХХК оёдлын цехийн хамт олон энэ жил зохион байгуулж байна. Тус хамт олон хямарлын эсрэг хамтдаа уриан дор таван сартайгаас 15 нас хүртэлх бүх төрлийн хүүхдийн дээл, хантааз, баривч, цамцыг хямдралтай үнээр захиалгын дагуу хийх буюу худалдааж байна. “Өвөр гүн” ХХК оёдлын цехийн хамт олны урладаг дээлний онцлог нь ёс уламжлалыг даган тод өнгөтэй, олон өнгийн дээлийг урладаг бөгөөд ийм дээл нь хүүхдийг муу зүйлээс хамгаалдаг гэж үздэг юм.

 

 

 

Таван сараас хоёр ой хүртэлх хүүхдийн алга баривч 15-30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд уг баривчийн онцлог нь захгүй зузаан дотортой, хүүхдийн хүзүү хоолой нухахгүй, нярайн онцлогт тохируулан өргөн ухлаадас цээж өргөн ханцуй уртаар хийж буйдаа онцлог.

Гурван ойгоос 15 настай хүүхдүүдэд лоовуузан малгай хантааз монгол угалзан хээгээр чимэглэн оёсон дээлийг 35-150 мянган төгрөгийг хооронд захиалгаар хийлгэхээс гадна бэлэн дээлнээс сонголтоо хийж болно. Тухайн дээлний материалын үнэ хашнаас хамааран үнэлгээ өөр өөр байдаг ажээ.

 

 

 

Түүнчлэн том хүний дээлийг захилагын дагуу урлаж байгаа юм.

Таны хүүхдийг өвчин ороодог бол “Энхрий дээл” хийлгүүлээрэй

Тус хамт олон эртний ёс уламжлалыг ихэд сахин судалсны үндсэн дээр Энхрий дээл хэмээн нэрлэгддэг дээлийг хийж эхэлсэн байна. 77, 81, 99, 108 дээл хийсэн шинэ торгоны өөдөсөөр хийж урласан дээлийг энхрий дээл гэнэ. Уг дээлийг хүүхэд тогтохгүй, өвчин ороодог, хэл, хөлд ордоггүй, цочидог гэх мэт есөн төрлийн айдас болон муу зүйлээс хамгаалдаг гэж үздэг байна.

 

 

Хаяг: Өргөө кино театрын хойд талын зам дагуу байрлах 13 дугаар сургуулийн зүүн талын цагаан шар таван давхар 9 байр. Холбогдох утас: 96015670, 99135140

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх