Спорт
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 27
・ 6
Монголчууд бидэнд сүүлийн үед таалагдах юм олдохоо больжээ. Ядчихсан янтгар хүүхнүүд болж хувирчихаад байгаа гэхэд хэтийдэхгүй. Нийгэмд сайн сайхан зүйл маш их байна. Тэр бүгдийг олж харж чадаа больчихсон. Нэг сайхан кино гарахад бас л Өөдөлж байгаа юм алга гэх мэтээр халаглана. Уг нь монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж хэлдэг, сэтгэдэг ард түмэн.
Гэтэл одоо амны бэлгээ хаячихаад, аль муу муухайг түүж ярьж байгаа. Бүр сүүлдээ муулах зүйлээ олж ядаад хөлс хүчээ урсгаж, дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа тамирчдаа зүхэж занаж “таашаал” авдаг болов. Бүр аманд орсноороо л харааж, зүхэж байна. Оны эхэнд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болсон. Тэмцээний нээлт дээр Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга тамирчдаа битгий муулж, элдвээр хэлээрэй. Энэ жил . Сэтгэл, санаа тогтвортой байж гэмээнэ амжилт үзүүлэх магадлал өндөр болдог. Тийм болохоор ганц юм хэлье. Тамирчдаа битгий муулаарай хэмээн захиж байлаа. Аргаа барсан л хүний үг.
Өөрөө тамирчин байсан хүн тамирчдынхаа сэтгэл зүйг сайн мэдэж байгаа. Гэтэл жирийн иргэд бол сайн мэдэхгүй шүү дээ. Тийм байж муулаад, цахим хуудсаар элдэв юм бичээд байхаар аргаа барахдаа улсын аваргынхаа нээлт дээр иймэрхүү юм яриад байж байна шүү дээ. Үгүй ээ нээрээ, арай л хэтэрч байна. Юманд хэмжээ гэж байх ёстой биз дээ, монголчууд аа.
Жүдогийнхон Токиогийн “Их дуулга”-д жаахан тааруухан оролцоод ирэхэд “Шал арчлаа” гэж нэг нөхөр бичиж л байсан. Жүдо бөх Японоос гаралтай. Японы захын бацаан гарч ирж барилдаад л тив, дэлхийд айлгадаг. Хэнийг ч ялдаг. Тийм сэтгэл зүй өндөртэй, чадвартай жүдочид Зохион байгуулагч орон гэдэг утгаараа. Зөвхөн Япон гэлтгүй л бүхий л зохион байгуулагч орон давуу эрх эдэлдэг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.