Иргэнээ дээрэмдэж төсвөө бүрдүүлдэг юм биш биз

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 27 ・ 2

Б.ЗАЯА

Одоогоос жил орчмын өмнө буюу 2015 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Засгийн газрын 37 дугаар тогтоол гарчээ. Тэр нь Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 16-ны 232 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, зарим зүйлийг хүчингүй болгох тухай байв. Үүнээс болж Монгол Улсын иргэн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг манджээ.

Төсвийн урсгал зардлыг бууруулж хэмнэлтийн горимд шилжүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын амралт, сувиллыг хувьчлах замаар төсөв бүрдүүлэх тогтоолыг 2014 онд Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар шил дараалан гаргаж байлаа. Тогтоолын дагуу 37 обьектыг дуудлага худалдаагаар зарахаар болж байв. Үүний нэг нь ШШГЕГ-ын харъяа “Төр хурах” амралт, сувиллын газар юм. Дуудлага худал­даа Төрийн өмчийн хороонд 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж иргэн Д.Энхтуяа хамгийн өндөр нэг тэрбум төгрөгийн үнэ санал болгосноор ялагч болжээ. Тэр өдрөө Д.Энхтуяа ТӨХ-той Худалдах, худалдан авах гэрээ байгуулан Засгийн газрын 232 дугаар тогтоолын дагуу обьект болон газрын эзэмшигч болжээ. Дуудлага худалдаанд санал болгосон төлбөрөө ч удалгүй төлж барагдуулсан байна.

Тэрээр ингэж өнөөгийн мөрдөж байгаа хууль, тогтоомжийн дагуу үл хөдлөх хөрөнгөтэй болсон ч хоёрхон сарын дараа хөрөнгө нь цаас төдий л үлджээ. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан Засгийн газрын 37 дугаар тогтоолд  “...Засгийн газрын 2014 оны долдугаар сарын 16-ны 232 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын 11, 11.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болгосугай” гэсэн нь аль хэдийнэ дуудлага худалдаа нь болж өнгөрөөд, нэг тэрбум төгрөгийг улсад тушааж гэрээ байгуулсан Д.Энхтуяагийн өмч “Төр хурах” амралтын газрын тухай байжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Балт / 2016 01 сар 28/

    Энэ ардчилалынхан нэг л биш ээ. "Бид санал дээрэмдэхгүй бол энэ удаа ялагдана" гэж шууд хэлэх болж. Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэдэг шиг өөрсдийнхөө юу хийснийг мэддэг л улс байна даа. ЭНЭ ГАРЧИГ ЭНЭ ТӨР ЗАСГИЙН МӨН ЧАНАРЫГ БҮРЭН ИЛЭРХИЙЛЖ БАЙНА.

    Хариулах
  • шаабар / 2016 01 сар 27/

    Сүүлийн хэдэн жил иргэдийн халаасыг ухаж төсөв бүрдүүлж байгаа шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд элдэв татвар хураамж байнга нэмэгдэж байгаа биз дээ. Нэмэх нэмэхдээ ганц нэг зуун төгрөгөөр биш бүр зуу зуун мянгаар нэмсэн жишээ олон бий. Машины татвар л гэхэд бараг сая төгрөг дөхсөн. Бууны татвар 3-4 дахин,

    Хариулах