Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 01 сар 28
・ 2
Цагаан сар хаяанд ирж, монголчууд үндэсний их баяртаа бэлдсэн завгүй өдрүүд үргэлжилж байна.
Эл баяраар айлчин гийчнийхээ гарыг цайлгах бэлгийг бэлдэх нөсөр их ажил бидэнд байдаг. Тиймээс хүнд өгөх бэлэгний сонголт хамгийн чухал болсон мэт санагдана.
Жил бүрийн цагаан сараар . Тэгвэл энэ жил ч мөн түүх давтагдав. Шинэ он гарсаны дараанаас л Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар “хаданд” гарсан байна. Энэ нь нөгөөх л цагаан сарын баяртай холбоотой иргэд наймаачдын цуваа хөвөрч хэдэн тэрбум төгрөг урд хөршийг зорьж байгааг бэлхнээ илтгэж байгаа юм.

Тиймээс бид цагаан сараар хөл хөдөлгөөнд дарагддаг “Нарантуул” захыг зорилоо. Тус зах өмнөх жилүүдийнхийг бодвол үйлчлүүлэгч багагтай ч лангуу, тавиурууд нь хэдийнэ эрээний “хог”-оор дүүрчээ. Эрээн мяраан цаасан хайрцагтай бараа энд тэндгүй л харагдах аж.
Үнэ мөнгийг нь ч тодоор бичиж наажээ. Хүнд өгөхөд бараа сүртэй бол юу байх нь хамаагүй гэх хуучны ойлголт ч өнөөдрийг хүртэл оршин тогтносоор байгаа бололтой алгын чинээ алчуур, аяга тавгийг хүртэл хайрцаглаж тавьсан байлаа. Тухайлбал хятад оймс 300-500, трико 1500-1200, хүзүүний ороолт 2000-1500, гар нүүрийн алчуур 1000, хос шаазан аяга 1000, үсний индүү 2500-3000, хэтэвч 500, үнэртэй ус 1000-2500, ширээний хулдаасан бүтээлэг 3000, фудболк 2500-3000, усны сав 6000 гэх мэтээр гарын бэлгэнд зориулсан элдэв бараанууд 300-10 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа.

Түүнчлэн сураг чимээ нь алдраад удсан элдэв янзын гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд ч зах дээр “амилжээ”. “Emeron” гэх шампунь 1000 төгрөгөөр зарагдаж байсан бол элдэв брэндийн үнэртэй усны хулхи нь ч тэнд өрөөстэй байв.

Харин газраар нэг хөглөрөх бараанаас авч байгаа хүн төдийлөн харагдсангүй. Тиймээс худалдаачид нь барааныхаа үнийг буулгаж, урд үнээр нь зарж мөнгөө гаргаж авахаар зогсож байна гэцгээх нь олонтоо ажиглагдаж байсан юм. Тиймээс наймаачдаас хүмүүс сүүлийн үед эрээний барааг төдийлөн сонирхохгүй байх шиг санагддаг. Гүйлгээ муутай хэнд ч хэрэггүй шахам эдгээр барааг авч ирж мөнгөө түгжиж байгаа юм биш үү хэмээн лавлахад “Харин тийм ээ. Уг нь эдгээр чинь л гүйлгээтэй бараа байдаг байсан юм. Гэтэл энэ жил бараг хүн авахгүй байна. Өдөрт 20 мянган төгрөгийн бараа зарахгүй байна гээд боддоо. Тийм болохоор л мөнгөө гаргаж авахын тулд бараагаа урд үнээр нь шахуу өгч байна” гэцгээж байв.
Тус . Ганц нэгэн лангуун дээр монгол оймс л харагдана. Түүнээс өөр гарын бэлэг болгох зүйл үгүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.