Д.Батбаяр оюутны холбооны мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдов

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 01 сар 29 ・ 2

Монголын оюутны холбоо жил бүр 800 гаруй сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ мөнгийг оюутнуудаас хурааж авдаг талаар эх сурвалж мэдээлж байсан. Гэтэл үүгээр юу хийснээ эргээд тайлагнадаггүй, МОХ-ны үе үеийн дарга нар хувьдаа завшиж байсан гэх таамаг гарч байв.

Тус холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр 300 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй тул өнгөрсөн аравдугаар сард АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн.

Тухайн үед албаны эх сурвалж “Д.Батбаяр нь илтгэл, лекц, тэмцээн уралдаан зохион байгуулсан хэмээн хуурамч материал бүрдүүлэн мөнгө завшсан баримт бий. Бид хуулийн дагуу шалгана” гэж байсан юм.

Мөн түүнийг дэд ерөнхийлөгч Д.Батчулуунтайгаа үгсэн тохиролцсон байх магадлалтай гэж мэдээлж байв. Харин Д.Батбаяр “Намайг гэмт хэрэгтэн мэт ойлгуулж, нэр төрд минь халдаж байна. Би шүүхэд хандаж нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл АТГ түүнийг албан тушаалаа урвуулан, холбооны мөнгө завшсан болохыг тогтоосон байна. Тэрбээр хамгийн сүүлд байгууллагынхаа данснаас 100 сая төгрөгийг баримтгүйгээр гарган авсан гэнэ. Тиймээс түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Эх сурвалж: www.mongolnews.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 01 сар 31/

    Ганхуяг гэж нэг МАН намын нөхөр бий. Тэрийг л сайн шалгах хэрэгтэй дээ. Нэг кинон дээр Сүхбаатар жанжин алуурчныг олсон уу гэхэд олсон гэж хариулдаг. Үгүй ээ бүр цаад эзнийг нь гэдэг шиг л зүйл дээ. МОХ ны асуудлыг сөхвөл Ганхуягаас бүх зүйл тодорхой болно.

    Хариулах
  • Зочин / 2016 01 сар 30/

    Gadaad ruu bultchihgui.amjaagui l yum bh daa..

    Хариулах