Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулган жил бүр уламжлал болгон тоглодог “Торгоны хээ” гайхамшигт ардын дуунаас бүрдсэн цуврал тоглолт маргааш буюу 2016 оны 02 сарын 16-ны 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болох гэж байна.
Тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /МУСТА/, дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Б.Номин-Эрдэнэ, Б.Мөнхбаатар /Түмэн эх чуулга/ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. Торгоны хээ шиг гайхамшигт ардын дуугаа аялгуулан хөгжимдөх ариун өргөөнд саатан морилно уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.