Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 16
Саяхны нэг өдөр KFC-ээр үйлчлүүлж байтал хэсэг залуус үйлчилгээнийхэнтэй маргалдаж байхыг сонслоо. Double Down идэх гэж зориод ирж байхад яахаараа байдаггүй юм.
Байхгүй болгох байсан юм бол яах гэж худалдаанд гаргасан юм. Миний дуртай бүтээгдэхүүн ш дээ, авмаар байна хэмээн маргалдаж байлаа. Үйлчилгээний ажилтан залуу- энэ бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатайгаар худладаанд гаргасан. Үндсэн цэсийн бүтээгдэхүүн биш учраас тодорхой хугацаатай гардаг. Та дараагийн шинэ бүтээгдэхүүнийг хугацаанд нь ирж амтлаарай гэсэн тайлбар хэлж байлаа.
Би өөрөө Double Down-д “нугасгүй” нэгэн байсан болохоороо тэдний адил сэтгэл гонсойв. Яагаад гэдгийг олж мэдэхээр KFC-ийн фэйсбүүк хуудсаар зочилоход Double Down хаачсан бэ?, миний Double Down-ийг буцаагаад өг гэх мэтийн сэтгэгдлүүд олон байлаа.
Дэлхийд алдартай брэндүүд “limited edition” хэмээн онцлох бүтээгдэхүүнүүд гаргадаг. Хэрэглэгчид тус бүтээгдэхүүнийг худалдан авч ахин давтагдашгүй тэр бүтээгдэхүүнээс сэтгэл ханамжийг илүү их мэдэрдэг. Үүнтэй адил KFC-ийнхэн хэрэглэгчдэдээ төсөөлснөөс ч илүү амттай, талхгүй бургерийг хэсэгхэн хугацааны хязгаартайгаар худалдаанд гаргасан юм байна. Эндээс үндсэн цэсийн биш хэсэгхэн хугацаанд худалдаанд гарч байгаа бүтээгдэхүүнийг тэр л үед нь хангалттай ихээр амтархан идэх ёстойгоо ойлгов.
Гэхдээ л энэ бүтээгдэхүүнийг амталж амжаагүй олон олон хүмүүсийн өмнөөс, бас дахин дахин амтлахыг хүсч байгаа өөр шигээ хүмүүсийн өмнөөс Double Down –ийг минь үндсэн цэсийн бүтээгдэхүүн болгоод өгөөч гэсэн хүсэлтийг илгээж байна.
Уг нь миний дуртай Double Down-ийг минь хэзээ буцааж өгөх юм бэ? Энэ ямар брэндийн хувцас, үнэртэй ус, автомашин юм уу? Би талхгүй бургерийг хүссэн үедээ идмээр байна гэж хэлмээр байгаа ч...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.