Б.Сумъяагийн аав Г.Буянтогтох: “Охиноо үнсье” гэхээс өөр үг хэлж чадахгүй л догдолж байна

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18 ・ 4

Норвегийн Лиллехаммер хотноо болж буй залуучуудын өвлийн хоёрдугаар олимпоос манай тамирчин Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог баг болон оролцож багаараа алтан медалийн болзол хангасан сайхан мэдээгээр бид өнөөдрийг угтаж байна.

Өвлийн спорт хөгжих боломжтой, дөрвөн улирал хосолсон атлаа нэг ч удаа энэ спортын төрөлд аварга төрүүлж байгаагүй монголчууд анх удаа залуучуудын өвлийн олимпоос аваргатай болж байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа өвлийн олимпийн аваргатай боллоо. Долоон наснаасаа өвлийн спортоор хичээллэж, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энэхүү амжилтын эзэн болсон Залуучуудын олимпийн аварга Сумъяагийнхаа аав Г.Буянтогтохтой бид утсаар холбогдон сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө охин тань Залуучуудын өвлийн олимпийн алтан медаль авлаа. Танай гэр бүлд баяр хүргэе.

-Баярлалаа. Ах нь хөл газар хүрэхгүй л баярлаж сууна.

-Сумъяагийн талаар та манай уншигчдад танилцуулаач. Хэдэн наснаасаа тэшүүрийн спортоор хичээллэж эхэлсэн юм бэ?

-1999 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Одоо 17 настай. Таван настай анх сургуульд орсон юм. Зургаан настай байхад ээж нь котокоор гулгуулж үзүүлж байсан юм. Тэгсэн охин маань найман настай болдог жилээ хөгжмийн дугуйланд явсан. Би сар бүр 5000 төгрөг багшид нь хөгжмийн дугуйлангийн төлбөр гэж төлдөг байлаа. Нэг өдөр би төлбөрийг нь өгөөд явуулсан юм. Тэгсэн хоёрдугаар сарын эхээр “Ааваа би тэшүүрийн тэмцээнд орохоор боллоо” гээд хүрээд ирсэн. Би “Миний охин шиг хөлдөө тэшүүр углаж үзээгүй хүн чадахгүй” гэхэд би чадна аа гээд явсан.

Тэгээд найман настайдаа анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд ороод мөнгөн медаль авч байлаа. Мөнгөн медаль авчихаад гэртээ ирж байхдаа “Ааваа таны хөгжмийн дугуйланд өг гэсэн 5000 төгрөгөөр би тэшүүр аваад гулгачихсан шүү” гэж хэлж байж билээ. Ингэж л миний охин тэшүүртэй амьдралаа холбож байсан юм. Есөн настайдаа Дархан-Уул аймгаас н.Мандах багшийн удирдлага дор улсын аваргад оролцож байсан.

Тэр үед Гавьяат тамирчин н.Цэнд багш охинтой маань ирж уулзаад өвдгийг нь барьж үзээд энэ мөн бяртай охин шүү, энэ хүүхдээ надад өгчих гэж надад хэлсан. Би анх танихгүй “Энэ нэг солиотой өвгөн чинь яагаад миний охины өвдгийг барьж үзээд байгаа юм”

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 18/

    Жирийн монгол иргэд ингэж тив дэлхийд улсынхаа гаргаж байгаа нь бахархууштай , тэгтэл энэ монгол төрийн байж байгааг , ой гутмаар юм.

    Хариулах
  • zochin / 2016 02 сар 18/

    eotoi saihan tvvhtei yumaa, ohind ni bayr hvrgie,

    Хариулах
  • Ts / 2016 02 сар 18/

    Bayar hurgiemn

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 18/

    bayar hurgiye,ulsiinhaa neriig ih gargaarai

    Хариулах