Өвлийн спортын битүү ордон хэрэгтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 18

Норвегийн Лиллехаммер хотноо болж буй залуучуудын өвлийн хоёрдугаар олимпоос манай тамирчин Буянтогтохын Сумъяа Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог баг болон оролцож багаараа алтан медалийн болзол хангасан сайхан мэдээ өнөөдрийн гол сэдэв болж байна. Өвлийн олимп гэхээр цагаан хуудсаар ганц хоёрхон тамирчин оролцдог. Тэд нь замаа бүрэн дуусгаад, барианд орсон бол баярладаг цаг ард хоцорч байна. Монголын тамирчин Олимпийн эрхээ өөрийнхөө чадлаар аваад, бүр бусад орны тамирчидтай холимог баг болж уралдаад алтан медаль хүртчихлээ. Бэлтгэлээ сайтар хангачихвал манайхан ямар ч спортоор амжилт үзүүлж чадна гэдгийг энэ амжилт хангалттай баталж өгч байна.

Гэтэл манай төр засгийнхан, үе үеийн удирдлагууд өвлийн спортын төрөлд анхаарал хандуулсан бил үү. Бараг л өвлийн спорт гэдэг чинь юу билээ гэж асуух нь холгүй хөндийрчихсөн. Жүдо, чөлөөт, буудлага, боксоос бусдыг нь дэмжиж, мөнгө гаргаад ч яахав гэж балайрдаг цаг ч байсан. Тэр үеийг бодвол төрөөс спортын төрлүүдэд анхаардаг болоод л байгаа. Гэхдээ л өвлийн спортод оруулж байгаа хөрөнгө оруулалт, анхаарал гэж алга. Ганц өмнөө барьдаг цана, тэшүүр дээрээ ч шигшээ баг байгуулахгүй байсан. Саяхнаас шигшээ баг байгуулах гэж байгаа сураг гарна билээ. Ийм байхад манай тамирчид яаж амжилт гаргах юм. Яаж тэднээс амжилт нэхэх юм бэ.

Гадаадын тэшүүр, цанын тамирчин өвөл, зунгүй бэлтгэл хийж байна. Гэтэл манай тэшүүрийнхэн төв цэнгэлдэх хүрээлэнд мөс тавьиад бэлтгэл хийж байгаа шүү дээ. Хагархай, овон товонтой мөсөн дээр өвлийн хүйтэнд, бэртэл авчих гээд бэлтгэл хийж болох уу. Хэцүү.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх