Таван хувийн зээлд ямар шалгуур тавигдах бэ?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 19 ・ 2

 

Эдийн засаг сэргэх үеэр эхлүүлэх нь тактик уу, эсвэл сонгуулийн шоу юу? 

Ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудал оны өмнө яригдсан. Цэц дээр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн унаснаас энэ гарц сөхөгдсөн ч гэж болно. Ипотекийн зээл гэнэт зогссонтой холбогдуулан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах замаар зээлийг сэргээх үеэр эрх баригч намын барьсан гэнэтийн бэлэг өнөө хэр хүлээлт үүсгэсээр байгаа юм. 

Монголбанкнаас мэдэгдэж байгаагаар бол засгийн газартай хамтран тооцоо судалгаа хийж, хэлэлцээрийн ширээний ард суугаад, ихэнх ажлаа цэгцэлчихсэн. Таван том гэрээнд өөрчлөлт оруулах ажил ч дөрөө олсон гэх. Хамгийн гол нь хэзээ таван хувийн хүүтэй ипотекийн зээл олгогдох эхлэх бэ гэдэг асуултад засгийн газраас шийдвэртэй хариу өгөхгүй байгаа. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Эдийн засаг хавар, намрын тодорхой саруудад сэргэдэг. Энэ сэргэлтийн үеэр таван хувийн зээлийг эхлүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Гуравдугаар сарын сүүлээр эхлүүлчих байх" гэж мэдэгдсэн. 

Гэтэл нөгөө талд үнэхээр зээлийн хүүг нь буулгахаар шийдсэн юм бол шууд эхлүүлчихгүй, сонгуулийн шоу хийлээ гэх шүүмжлэл ч байна. Үнэхээр Монголбанкны мэдэгдсэнчлэн эдийн засаг сэргэх үеэр эхлүүлнэ гэх нэрээр хойшлуулж буй нь  зорилтот тактик уу, эсвэл сонгуулийн шоу юу?. Бэлтгэл ажил нь ерөнхийдөө хангагдчихаад байхад засгийн газраас ипотекийн журамд өөрчлөлт оруулах асуудлаар уяж байгаа нь бас нэгийг хэлээд байх шиг. 

 

Журмаар ямар шалгуур тавигдах бэ? 

Засгийн газраас ипотекийн зээлийг журмыг ерөнхийд нь шинэчлэн боловсруулах ажил хийгдэнэ. Энэ хүрээнд барилга хот байгуулалтын яамныхан нэлээд шахуу ажиллаж байгаа гэх мэдээлэл буй юм. Ипотекийн зээлийн хүүг  таван хувь болгох боломжтой гээд шууд зарлачихсан учир зээл хүсэгч иргэд тэгш хамрагдах нь гэсэн ойлголтой байгаа. Мөн барилгын салбарынхан ч тийм бодолтой нь байгаа нь нууц биш.

Гэвч эрх баригч намын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн утга агуулгыг уг журамд шингээнэ гэдгээ тов тодорхой зарласан. УИХ-ын дарга З.Энхболд "Ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо барилгын материалаа дотоодын үйлдвэрээсээ авсан, монгол хүмүүсээ ажлын байраар хангасан компанийг хамруулна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон нь бий. Энэ нь  АН-ын өнгөрсөн сонгуулийн амлалт болох "Ажилтай, орлоготой монгол хүн" хөтөлбөрийн биелэлтэд нь нийцэх шалгуур.

Тэгэхээр ажлын бүтээмж, элдэв асуудлаа харгалзан үзэж, урдаас хужаа ажилчид вагон вагонаар нь  оруулж ирэн, барилгаа бариулчихдаг томоохон компаниудад асуудал үүсэхээр харагдаж буй юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Балт / 2016 02 сар 20/

    Банкууд хятадын мөнгө хүүлэгчид биш биз дээ. Одоо болно ш дээ. Улс төржилгүй зүгээр л 5% болгочихооч.

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 20/

    за болио худлаа улс тбр байна шүү дээ

    Хариулах