Хулхи СӨХ-г дарах арга

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 21 ・ 1

СӨХ гэдэг байгууллага хэн нэг хүний хувийн бизнес болтлоо хөгжжээ. Өөрөөр хэлбэл, СӨХ-д иргэдээс хэдэн төгрөг авахаа дур мэдэн тогтоож, байранд нь засвар үйлчилгээ хийх, эсэх, жижүүртэй байлгах, үгүйг хүртэл шийддэг болсон байх юм.

Уг нь нэрнээсээ ч тэр Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн дундын өмч баймаар. Гэтэл манай иргэдийн дийлэнх нь СӨХ-ны талаар тодорхой ойлголтгүй өдий хүрлээ. Үүнээс болж СӨХ-г өнөөдөр бизнесийн байгууллага болтол нь “цэцэглүүлчихсэн” нь энэ. Миний мэдэхээр нэгэн зүс таних бүсгүй хэдхэн жилийн өмнө СӨХ байгуулж, улмаар амьдрал нь нүдэн дээрилт дээшилсэн. Одоо бүр гурван ч СӨХ-ны даргаболчихсон жишээ хүртэл байна.

Албан ёсны СӨХ байгуулчихвал НӨАТ-ын баримт авахаас өгсүүлээд хэрэгтэй зүйл их байна

“Ажил олдохгүй бол хэлээрэй. Найз нь СӨХ байгуулаад өгье. Маш их ашигтай шүү” гэж хэлж байсныг нь ч тод санаж байна. СӨХ төлбөрийг барилгын компани, хувь хүний нэрээр бүртгэлтэйхувийн дансаар хурааж байна. 

СӨХ-г тухайн байрны оршин суугчид өөрсдөө байгуулж, төлбөр мөнгөний хэмжээ, түүний зарцуулалтад байрны иргэд хяналт тавих ёстой. Гэтэл шинээр ашиглалтад орж буй орон сууцыг тухайн барьсан компани нь иргэдийн саналыг тусгалгүй, хуулийн цоорхой ашиглан СӨХ-г шууд байгуулах болсныг юу гэж ойлгох вэ. Үүгээр зогсохгүй дур мэдэн төлбөр тогтоож, аманд багтсан тоогоо хэлж, иргэдийн халаасыг сэгсрэх асуудал түгээмэл боллоо.

Одоо бүр амар болчихож. МХЕГ, ШӨХТГ энэ асуудлыг эрх зүйн хувьд шийдэх эрхгүй болж, гомдол хүлээн авахгүй тул тэд бүр ч дураараа дургиж байна. Жишээлбэл, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд буюу Төмөр замын эмнэлгийн зүүн талд байрладаг, өнгөрсөн наймдугаар сард шинээр ашиглалтад орсон “Дөрвөн улирал” хотхоныг “Герман чанар” компани барьжээ. Тэд наймдугаар сараас хойш “СӨХ-ны төлбөрийг барьсан компани нь хураадаг” хэмээн оршин суугчдыг мэхэлсэн байх юм. Улмаар цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөрийг нэгэн хувь хүний нэрээр бүртгэлтэй хувийн дансаар хурааж байгаа аж.

Тус байрны иргэн Д.Энхтөр “Бид байртай холбоотой бүх төлбөрөө хувийн данс руу хийдэг. СӨХ-ны төлбөр гэж сар бүр 55 мянган төгрөг авдаг. Уг нь албан ёсны СӨХ байгуулчихвал НӨАТ-ын баримт авахаас өгсүүлээд хэрэгтэй зүйл их байна. Манай оршин суугчид албан ёсоор СӨХ байгуулах гээд дүүрэгт хандсан. Гэвч одоо хэр асуудлыг шийдэж өгөхгүй байна. Барилгын компани л нөлөөлөөд байгаа сурагтай байсан” гэлээ.

  • Хотын төвийн бүсчлэлээс хамаарч, СӨХ-ны төлбөр харилцан адилгүй байна.
  • Засвар үйлчилгээний зардлын ам метр тутмаас 200-300 төгрөг авах жишиг үнийг тогтоосон

Эндээс харахад СӨХ нэрийн цаана бизнесийн эрх ашиг, асар их мөнгөний сонирхол байдгийг иргэд онцлон хэлж байна. Иймд иргэн танай байрны СӨХ-г хэн нэгэн танихгүй хүн, эсвэл аль нэг барилгын компани удирдаж, өндөр төлбөр авч, ажлаа хийхгүй байгаа бол СӨХ-г татан буулгаж, өөрсдөө шинээр байгуулах эрхтэй гэдгийг хэлмээр байна.

Тэрчлэн нийслэл хотын зургаан дүүргийг байршлаар нь хотын А, Б зэрэглэл, захын дүүрэг гэх мэтээр хуваадгийг бид мэднэ. Тэгвэл энэ хүчин зүйлээс болоод СӨХ-ны сарын төлбөрийг дур мэдэн тогтоодог гажуудал манайд нэгэнт бий болчихсон байгааг мөн онцолъё. Тодруулбал, хотын төвийн А бүс болон Зайсан чиглэлийн “баячуудын” гэх тодотголтой хорооллын СӨХ-ны сарын төлбөрийг өндөр тогтоох жишээтэй.

Тэгвэл III, IV хорооллын хуучны байруудын төлбөр сард 10 гаруй мянган төгрөг байна. “Кристал таун”-ы оршин суугч С.Наранцацрал “Манай төлбөр гэж сард 65000, дээрээс нь гараашийн зогсоолын төлбөр 25000 гэхчлэн нийт зөвхөн СӨХ-д 90200 төгрөгийн төлбөр төлж байна. Энэ мөнгөн дүнг дөрвөн блок байрын бүх айл өрхийн тоонд үржүүлж бодвол сардаа 37 орчим сая төгрөг болж байгаа юм. Манай СӨХ-г барилга барьсан компани ажиллуулдаг. Түүнчлэн төлбөрийн задаргааг бидэнд ер харуулдаггүй. Бүр сүүлдээ ашиглалтын зардал гэж нэрлэдэг болсон” гэв.

Б.Бямбасүрэн

 

Засгийн газрын мэдээ сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 22/

    Äýýäñ¿¿ä ìààíü èäýõ óóõ ãýýä çàâã¿é òýð õîîðîíä òýäíýýñ äóòàõ þó áàéõàâ

    Хариулах