АСЕМ гэж томрох яахав, жорлонгоо эхлээд янзалчих

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 21 ・ 1

Улаанбаатар хотноо долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ын Дээд хэмжээний чуулга уулзалт болох учиртай. АСЕМ (Asia-Europe meeting) гэдэг нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээний хамтын ажиллагааны байгууллага  бөгөөд анх 1996 онд 26 гишүүнтэйгээр байгуулагдсан. Эдүгээ хоёр жил тутамд хуралддаг ба 51 орон, 2 олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ.

 

Тэгвэл өнөө жил болох АСЕМ-ын уулзалтад дэлхийн 50 гаруй орны төрийн тэргүүн оролцох юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн 50 гаруй орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй албаныхан багийн хамт Монголд ирнэ. Манай улс энэ уулзалтад зориулж, хэрэндээ л бэлтгэл хийж байгаа. Улаанбаатар хотыг дулаан орохтой зэрэгцээд цэвэрлэж, цэмцийлгэх юм гэсэн. Мөн байрлах байрыг нь барьж байгаа. Дээрээс нь унах унааг нь хүртэл оруулж ирэхээр болсон. Хэрэндээ л сүртэй юм болж байна. Одоо яахав, нэгэнт энэ том уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар шийдчихсэн хойно нүүр улайхааргүй хийчих хэрэгтэй. Нэр төрөө бас бодмоор байна.

За тэр унаа машин, байрлах байшин ч яахав, болох л байх. Хурал ч болдгоороо болно, үйлчилгээ ч нүүр улайхгүй. Хоолоор бид дэлхийн аль ч орноос илүү юу гэхээс дутаад байх юм байхгүй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 02 сар 22/

    Ýëáýãäîðæèéí ãàíö íýðëýõ àæèë ýíý áàéõ óã íü æîðëîíãîî øèéäýýä äàðàà íü ÀÑÅÌ áàéìààð

    Хариулах