Сурагчийг цагдаагийн алба хаагч зодож цохиогүй болох нь баримтуудаар тогтоогдож байгаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 21 ・ 3

-ТАЛИЙГААЧ АНГИЙНХАНДАА ЦАГДААД ЗОДУУЛЛАА ГЭЖ ХЭЛСЭН НЬ ТУХАЙН ХҮНИЙ Л ҮГ ЮМ. ТЭР ХЭЛСЭН ҮГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙГАА-

Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяатай ярилцлаа.

-Өвөрхангай аймагт оны өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүү эмнэлэгт ухаангүй хүргэгдэн ирж нас барсан хэрэг гарсан. Хүүг иргэн Б цагдаагийн газар хүргэж өгсөн гэдэг. Хэргийн талаар бодитой мэдээлэл өгөөч?

-Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Ерөнхий боловсролын сургуулийн сурагч биедээ гэмтэл авсан байж болох байдалтайгаар бүсийн оношлогоо, эмчилгээний төвд ухаангүй хүргэгдэн очин эмчлүүлж байгаад нас барсан хэрэг оны өмнөхөн буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гарсан. Энэ хэргийг одоо Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шалгаж байна. Болсон явдлын талаар товч дурдахад, жолооч ажилтай иргэн Б гэдэг хүн 23-ны өдөр Цагдаагийн газарт нэг сурагчийг дагуулан ирж, “Энэ хүүхэд манай хүүхдийн утсыг дээрэмдсэн байна” гэсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг гаргасан байдаг. Энэ мэдээллийн дагуу шалгаад дээрэмдсэн гэх утсыг гэрээс нь авчруулан Цагдаагийн газар дээр тэр хохирогч хүүхдийг нэг цаг орчим байлган холбогдох ажиллагааг явуулсан байсан. Сурагчийг цагдаагийн газарт хүргэгдэн ирснээс хойш гарч явах хүртэлх хугацаанд байсан бүхий л нөхцөл байдал нь манай байгууллагын камерын бичлэгт үлдсэн. Энэ хугацаанд тухайн сурагчийг цагдаагийн алба хаагчийн зүгээс зодож цохиогүй болох нь камерын бичлэг болон бусад байдлуудаар тогтоогдож байгаа. Харин утсаа дээрэмдүүлсэн гэх хүний аав болох иргэн Б нь тухайн хүүхдийг цагдаагийн газар авчрахаас өмнө микро автобусаар хөөж, улмаар сурагчийг цохисон нь тухайн үед эргэн тойронд нь байж, болсон явдлыг харсан хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа.

-Цагдаагийн газар орохдоо эрүүл саруул алхаад орсон, харин гарахдаа хөл нь доголоод явж чадахгүй болсон нь камерын бичлэгээс харагдсан гэж хохирогчийн ар гэрийнхэн ярьж байна?

-Талийгаач Цагдаагийн газарт ирснээс хойш нэг цаг гаруй хугацаанд эрүүгийн төлөөлөгч нарын суудаг өрөөнд байсан. Хохирогчийг өрөөнд юу хийж байгаа нь бүгд өрөөний камерт бичигдэн үлдсэн. Тэнд байж байгаад шууд гарсан бичлэг нь байгаа. Тэр өрөөнөөс манай ажилтантай хамт гараад коридороор яваад цагдаагийн газраас гарч хашааны үүднээс манай ажилтан салаад эргээд ирсэн байсан. Тэр үеийн бичлэгийг харж байхад хохирогч хүүхэд гуйвж, дайвсан, доголсон, ямар нэгэн байдлаар юм түшсэн байдал ажиглагдаагүй. Манай газрын хашаанаас гарах үед залгуулаад бусад байгууллагын буюу Шүүхийн байрны гадаа байдаг камер, Шуурхай удирдлагын төвийн гудамж талбайн камер зэрэгт сурагчийн явж байгаа дүрс бичигдэн үлдсэн байсан.

-Талийгаач хүүхэд цагдаагийн газраас гараад сургууль дээрээ очсон байдаг. Ангийнхаа хүүхдүүдэд болон дэлгүүрийн худалдагч эрэгтэйЦагдаад толгой руугаа баахан балбуулчихсангэж хэлсэн гэсэн. Хэрвээ гэрчийн мэдүүлэг ийм байхад яагаад цагдаагийн албан хаагчийг шалгахгүй байгаа юм бэ?

-Тийм ээ, талийгаач цагдаагийн газраас гараад сургууль руугаа очсон байсан. Ангидаа ороход нь ангийн хэдэн хүүхэд байсан. Тэд нарт цагдаад зодууллаа гэж хэлсэн байсан. Талийгаач ангийнхандаа цагдаад зодууллаа гэж хэлсэн нь тухайн хүний л үг юм. Тэр хэлсэн үг нь бодит байдалтай нийцэхгүй байгаа. Манай ажилтнуудын зүгээс тухайн сурагчийг ямар нэгэн байдлаар зодсон цохисон зүйл Цагдаагийн газар дээр байх хугацаанд тогтоогдоогүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл, хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа учраас Прокурорын газраас хэргийн шалгах харьяаллыг манай Цагдаагийн газарт тогтоосон байгаа.

-Энэ хэрэгт цагдаагийн ажилтан Бямбасүрэнг холбогдуулан шалгахгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байдаг?

-Хохирогчийн зүгээс Прокурорын байгууллагад хүсэлтээ гаргаад цагдаагийн албан хаагчийг холбогдуулаад шалгуулах хууль зүйн эрх, боломж нь байгаа шүү дээ. Ар гэрийн зүгээс Прокурорын байгууллагад цагдаагийн ажилтныг холбогдуулан шалгуулах, хэргийн мөрдөн байцаалтын харьяаллыг өөрчлүүлэх чиглэлээр хүсэлт гаргаагүй байгаа юм байна гэж миний хувьд бодож байна.

-Хүүг цагдаагийн газар орсноос гарах хүртэлх бүтэн камерын бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлэхгүй байна гэсэн. Тасдаж, янзалсан дутуу бичлэг үзүүлсэн гэж ярьж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Цагдаагийн газрын доторх болон гаднах камерын бичлэгийг ямар нэгэн байдлаар тасдаж янзалсан

Үргэлжлэлийг эндээс уншина  уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 22/

    Хүүхэд худлаа ярихгүй дээ. Аав ээж нь хүүгээ сайн мэднэ

    Хариулах
  • Зандал чинь цагдаа...Хэв журам хаан байна / 2016 02 сар 22/

    Цагдаагийн алба хаагчийн буруутай үйлдэл хийж хүүхэдийн аминд хүрсэн, хариуцлагатайгаар хэлж байна,байлгүй дээ.Ар гэрийн цагдаа сүрдүүлээд,тарамталсан гэдгээ хэлэх хэрэгтэй.Хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл одоогоор тогтоогдохгүй байгаа учраас Прокурорын газраас хэргийн шалгуулах, хэргийн мөрдөн

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 22/

    za da cagdaa ax ch cagdaa axiigaa xamgaalax ni todorxoi

    Хариулах