Гуравдугаар сургуулийн "Алтан од" баг алтан медаль хүртлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 22

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Сурагчдын лиг"-ийн сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт Буянт Ухаа спортын ордонд явагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар, ОХУ-ын Школьная Баскетбольная Лига “КЭС-БАСКЕТ” Төрийн Бус Байгууллага, нийслэлийн Боловсролын Газар, Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоохамтран зохион байгуулсан юм. Гурван насны ангиллаар зохион байгуулагдсан уг тэмцээний эмэгтэй ахлах насанд Б.Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн “Алтан од” багийн тамирчид Багануур дүүргийн багийг 40:38 харьцаатай хожиж алтан медалийн эзэд болов. Мөн насны ангилалд 1 дүгээр сургуулийн баг хүрэл медаль хүртжээ.

Нийслэлийн есөн дүүргийн 112 сургуулийн давхардсан тоогоор 6413 багийн 81158 сурагч хамрагдсан энэ тэмцээний “Шилдгийн Шилдэг Дасгалжуулагч”-аар “АЛТАН ОД” багийн дасгалжуулагч багш Б.Дэлэг шалгарч, мөн багийн тоглогч 11г ангийн сурагч Ч. Намуунаа “Шилдгийн Шилдэг Тоглогч” болж багаараа ирэх гуравдугаар сард ОХУ-ын САНКТ-ПЕТЕРБУРГ хотод болох сагсан бөмбөгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцохоор боллоо.Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн "АЛТАН ОД" багийн амжилтаас дурьдвал,

•2013-2014 он Сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль
• 2014-2015 он Сүхбаатар дүүргийн сурагчдын лигийн мөнгөн медаль
• 2014-2015 он Нийслэлийн сурагчдын лигийн “Кес-баскет” тэмцээний хүрэл медаль
• 2015-2016 он 16 насны улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль тус тус хүртжээ.

 

Эх сурвалж: www.sbd.gov.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх