“Т.Батаарын музей” байна уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 24 ・ 2

Ч.ЗОТОЛ 

Саяхандаа, байр сав­наас өгсүүлээд байгуулах гэж баахан юм болж байж үүдээ нээсэн  Үлэг гүрвэлийн төв музей  маань сүүлийн үед  байгаа эсэх нь мэдэгдэхгүй болжээ.  Сураг сонсох нь ээ, музейн анхны захирал “Ажлаас үндэслэлгүй  халсан” гэх заргатай шүүхээр явж байгаа, шинэ захирал багагүй хугацааны дараа ажил хүлээж авсан ч ямар нэгэн үзэсгэлэн гаргасангүй.   “Өдрийн сувалжлага”  энэ асуудлыг онцоллоо. “Тэнгис” кино театрын наад тал дахь хуучин “Лениний  музей” байгаад МАН-ын  байр болж, сүүлд ТӨХ мэдэлдээ авч  “Үлэг гүрвэлийн музей”-д өмчлүүлсэн саарал байшинг зорьж очвол “Т.Батаарын музей” гэх хаяг нь хэвээр, харин  үүдэн дээрээ  “Дотоод ажилтай” гэсэн зарлал өлгөчихөж. Хүн орж гарч харагдахгүй юм. Жижүүрээс “Танайх  ажиллаж байгаа юу” гэвэл  “Хаалттай. Ажиллахгүй  байгаа” гэв. Захирал руу нь утас цохиход гадуур ажилтай яваа гэсэн тул цаг болзов. Музейн хонгил үүднээс эхлээд нэг давхрын заал анх нээхэд ямар байсан  хэвээр байгааг үзэхэд ямартай ч музей байх нь байна гэсэн бодол төрөв. Харин нэмэгдсэн зүйл алга.  Хоёр, гуравдугаар давхарын том заалнууд хоосон,  засварын ажил эхлээд орхижээ. Товлосон цагтаа  очиход  Ч.Дариймаа  захирал “Манайх  өнгөрсөн  арванхоёрдугаар сард   халаалтаа холбуулж авсан.  Ирэх сарын 16-нд шинэ үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байгаа” гэсээр угтав. Тэрээр өмнө нь Мэргэжлийн хяналтын  ерөнхий газарт соёлын салбар хариуцсан байцаагчаар  ажиллаж байсан. 2014 оны аравдугаар сард музейн захирлаар томилогджээ.

“Т.Батаарын музей” сүүлийн үед яагаад чимээгүй болсныг сонирхоход тэрээр  “Музей үйл ажиллагааныхаа  2016 оны төлөвлөгөөг өнгөрсөн сард батлуулсан. Хамгийн эхний ажил  нь ирэх сарын 16-нд дэлгэх  “Үлэг гүрвэлийн  3 D үзэсгэлэн” юм. Үлэг гүрвэлийн зургууд амилж, дуу авиа гаргах, хөдөлгөөн, орчныг мэдрүүлэх  үзэсгэлэн техник, технологийн дэвшлийг өргөн ашиглахаараа онцлог. Энэ ажилд БСШУЯ, “Аргун трейд” компани хамтран ажиллаж байна. Дараагийнх нь дөрөвдүгээр сард музейн гол танхимд нээлтээ хийх “Батаарын үзэсгэлэн” ажээ. Үүнд хүн болгоны мэддэг болсон Америкаас ирсэн “Батаарын нөхөд, дээр нь ШУА-ийн Палентологи, геологийн хүрээлэнд  судалгаа хийж дуусаад хадгалж  буй  болон музейн ажилтнуудын сэргээн зассан дурсгалууд, удахгүй АНУ, Белги улсаас авчрах Монголоос алдагдсан олдворуудыг  тавихаар төлөвлөсөн” гэв.Музейн анхны захирал Н.Жавзмаагийн талаар сураглахад  “Ажлаас үндэслэлгүй халсан”  гэсэн гомдол  гарган шүүхээр асуудлаа шийдүүлэхээр их удаан  явж байна. Шүүхээр асуудлыг эцэслээгүй, салбарын яам ямар нэгэн шийдвэр гаргаагүй учраас би өнөөдрийг хүртэл ажлаа хийгээд явж байна” гэв. 

Шүүхийн цахим сангаас хайлт хийж үзвэл, Монгол Улсын хэмжээнд өнөөдөр ийм гомдол  гаргасан 33 төрийн албан хаагчийн нэхэмжлэл  шүүхийн шатанд  байгаа бөгөөд тэдний нэг нь Н.Жавзмаа ажээ. 2014 оны 11 сарын 1-нээс эхлэн түүний нэхэмжлэлтэй   захиргааны хэргийн  анхан болон давж заалдах шатны гэхчлэн нийт зургаан удаагийн шүүх хурал болж, хамгийн сүүлд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 25/

    ЮУН АРАГ ЯС , БАТААР ВЭ ЦААНА ЧИНЬ ХҮН ОРОХ ОРОН,ТОЛГОЙ ХОРГДОХ ГАЗАРГҮЙ БАЙХАД

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 24/

    ха ха хүмүүс энэ зүгээр л улс төрийн шоу байсан гэдгийг одоо хүртэл ойлгоогүй ЮМ УУ

    Хариулах