Бизнес
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 02 сар 24
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” ном нээлтээ өнөөдөр хийлээ. . Уг цувралын гуравдугаар боть ном таван жилийн дараа гарч буйгаараа онцлог юм.
“Монголчууд нийгэм журамд давшин орсон нь” хэмээх боть нь 1924-1959 оны үеийн Монголын түүхийг багтаан нүүдэлчин монголчууд хэрхэн нийгэм журамд орж нэг нийгэм болсныг сонирхолтойгоор өгүүлжээ.
Уг номод өмнөх ботиуд хийгээд цувралын онцлогоо хадгалан түүхэн гэрэл зургийг түлхүү орсон бөгөөд нийтдээ 1200 гаруй түүхэн гэрэл зураг орсон гэнэ.
“Монсудар” хэвлэлийн газрын түүхийн редакцийн ажилтан Л.Энхсайхан “Зурагт түүх гэж байгаа учраас гэрэл зураг түлхүү орсон. Ойролцоогоор 1200 орчим гэрэл зураг архивын баримт материалыг багтаасан. Хэн ч уншсан ч ойлгомжтой бөгөөд түүхийн бусад номуудыг бодвол сонирхол татахуйц байдлаар онц сонирхолтой байдлаар өгүүлсэн. Нэгэн хэвийн төрийн түүхээс гадна энгийн малчин ард иргэд тухайн түүхэн цаг үед хэрхэн амьдарч байв гэдгийг харуулсан. Түүнчлэн анхны гэх тодотголтой үйл явдалууд 1924-1959 онд болж байсан болохоор уншигч олонд мэдлэгийг тэлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна” гэсэн юм.
“Монголчууд” цувралын дараагийн гурван боть номыг хийхээр “Монсудар” хэвлэлийн компанийн хамт олон ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Т.Буянаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.