Таван тэрбумаар Туркэд урлуулсан цагдаагийн дүрэмт хувцас “насгүй” болжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26 ・ 5
104
Цагдаагийн алба хаагчид цалингаараа дүрэмт хувцас хийлгэхэд хүрчээ. Учир нь тэдэнд 2014 онд шинэчлэн хийж өгсөн дүрэмт хувцас нэг удаа угаахад л будаг гарч, ягаан өнгөөр судалтан өнгөө алдаж, сэмэрч урагддаг талаарх гомдлоо алба хаагчид оёдолчдод учирлаж, шинээр дүрэмт хувцас хийлгэх захиалга өгч эхэлсэн байна.
 
Уг нь төрийн албаныхны дүрэмт хувцасны зардлыг улсын төсвөөс гаргадаг. Гэтэл цагдаагийнхан дүрэмт хувцсаа жил байтугай зургаан сар ч өмсөх чанарын шаардлага хангахгүй урагдаж мууддагаас дээрх байдалд хүрсэн гэнэ.
 
Цагдаагийнхны хувцасны загварыг өөрчилж, шинээр хийх саналыг тухайн үеийн Хууль зүйн сайд гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулснаар 2013 онд уг санаачлагыг баталж, улсын төсвөөс таван тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Тухайлбал, 2013-2016 онд цагдаагийн алба хаагчдыг шинэ загварын дүрэмт хувцасаар хангах төлөвлөгөө боловсруулж ажилласан байдаг. Төлөвлөгөөний дагуу 2014 оны дөрөвдүгээр сарын эхээр дүрэмт хувцасныхаа эхний хэсгийг алба хаагчид хүлээн авсан юм.
 
Тухайн үед мөнөөх дүрэмт хувцасны талаар амтай бүхэн шүүмжилж, анчин гөрөөчний хувцас хэмээсэн ч алба хаагчид нь “биед эвтэйхэн, стандартад нийцсэн, үрчийдэггүй” гэх “сурталчилгаа” хийснээр дээрх шүүмж, маргаан алсарч намжсан билээ. Тэр үед дарга нь алба хаагчдадаа “Хувцасны талаар нэг ч тааламжгүй үг унагаж болохгүй” гэх лүндэн буулгасан учраас тэд гудамж талбайд зогсохдоо бусдад муу муухайгаар чичлүүлсэн ч дүрэмт хувцсаа “магтсаар” байж.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 02 сар 28/

    ЭНЭ 5 ТЭРБУМ ДЭЭР ЭМНЭЛГИЙН АСУУДЛЫГ НЭМЭЭД ТЭМҮҮЖИН ГИШҮҮНИЙГ ЯЛ ҮҮСГЭЖ ШОРОНД ХИЙХ НЬ ШУДАРГА ЁС БОЛНО. ЯПОН, ХЯТАД УЛСАД АЛЬ ХЭДИЙНЭ ШОРОНД ХИЙСЭН. ЭНЭ ЭРГҮҮ ХҮҮХЭД УЛС ОРНООР ТОГЛОЖ БАЙНА ШДЭЭ ЭЛБЭГДОРЖ ОО

    Хариулах
  • sss / 2016 02 сар 28/

    хөөрхий дөө

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 27/

    temkaa ahiin biznec biz dee

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 27/

    ochij ochij tvrked baixdaa yaaxav dee

    Хариулах
  • Зочин / 2016 02 сар 26/

    Ямар ч үзэмжгүй,нэвсийсэн хар юм өмсцгөөсөндөө,нэгч удаа нэгч өдөр дүрэмт хувцас өмсөөгүй баруун зүүнээ мэдэхгүй,дарга нарын хийсэн ажил,тэр үеийн хариуцах нөхөдтэй нь одоо хариуцлага тооцох хэрэгтэй.

    Хариулах