Баасан гаригийн баривчилгаа ба хүний эрх

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26
 

Б.ЗАЯА

Өнөөдөр баасан гариг. Залуусын дунд бол “Баасан ахын төрсөн өдөр”. Маргаашнаас амралтын өдрүүд эхлэх учир наргиа, цэнгээнд яг тохирсон хэмээн ийнхүү нэрийджээ.

Харин зарим хүмүүст бол энэ өдөр хар баасан гариг. Эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, эсвэл эд хөрөнгөтнүүдийн тэрсүүд өдөр ч гэж болно. Нэг ёсондоо баривчилгааны баасан гариг юм. Манай хууль сахиулагч байгууллагууд энэ л өдөр хөдөлгөөнд ордог бичигдээгүй хууль нэгэнт бий болжээ. Авли­гатай тэмцэх газрын жолооч нар баасан гаригт гэртээ бараг хонодоггүй гэж байгаа. Энэ нь тус газрын үйл ажиллагаа баасан гаригт хэр идэвхиждэгийг харуулсан хэрэг.

Мөрдөн байцаагчид хэнийг ч ажил, гэр хаа байгаагаас өдөр, шөнө хамаагүй хүч түрэмгийлэн нэвтэрч, “Улсын нэрийн өмнөөс....” гээд л хууль уншаад баривчлаад явчихна. Олонх нь чухам ямар хэрэгт сэжиглэгдсэнээ мэдэх сөхөөгүй хоригдоно. Уг нь өнөөгийн бидний мөрдөж буй хуулиар бол шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол хэнийг ч хэрэгтэн гэх үндэсгүй. Харин манай хуулийнханд бол баривчлагдсан цагаас эхлэн ялтан болж хувирна.

Баасан гаригт баривчлагдсан хүмүүс өмгөөлөгчтэй болж хууль эрхзүйн туслалцаа авах нь битгий хэл ар гэрийнхэндээ ч дуулгаж чаддаггүй. Яагаад гэвэл бүх албан газрын ажлын сүүлийн өдөр баасан гариг учраас ирэх даваа гаригийг хүлээж бүхэл бүтэн гурван хоног сэтгэл санаа, бие махбодиор тарчилдаг. Нэг ёсондоо энэ бол манай хуулийнхан дахь хүний эрхийн ноцтой зөрчил. Үүнийг баталж Хүний эрхийн үндэсний комиссоос хууль, шүүхийн байгууллагад удаа дараа анхааруулга, зөвлөмж илгээсээр байна. 

Уг нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг баасан гаригт л авна гэсэн хуулийн заалт байхгүй. Гэхдээ манай хуулийнхан хойшлуулшгүй ажиллагаа гэх халхавч үгээр энэ ажиллагаагаа явуулж гаршжээ. Долоо хоногийн аль гариг нь ч ямар хамаа, ажлын өдөр байвал хууль ёсных гэж хэлэх байх.

Үндсэн хуульд ч тэр, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд ч Монгол Улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх гэж бий. Гэтэл долоо хоногийн ажлын сүүлийн өдөр баривчилгаа явуулчихаад амралтын өдрүүд залгадаг нь сэжигтэнд өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах боломжгүй

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх