Утасны цаадах тээгч эхийн үг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 26
 

 

Монголд тээгч эх болвол  25 саяас гурван өрөө байрны  ханштай гэнэ.  Гэхдээ энэ ханш албан ёсны бус үйлчлүүлэгч, тээгч эх хоёрын харилцан тохиролцооноос гарсан аж. Монгол Улсад  донорын тухай хууль байгаа ч тээгч эхийн тухай нэг ч заалт төдийгүй үг өгүүлбэр байдаггүй гэнэ.  Тиймээс тээгч эхийн асуудал хөшигний ард тохиролцоон дээр явж байна. Өнөөдөр тээгч эх ямар үнэтэй вэ гэхэд нэг хэсэг нь манайд тийм юм байдаг уу гэж гайхах бол нөгөө хэсэг нь ойролцоогоор 150 орчим сая төгрөг гэж хариулна.  Далд боловч ил болчихсон энэ  асуудлыг хуулиар зохицуулахгүй бол үүний цаана хүний наймаа, хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэх баталгаа байхгүй.

 

Хүйсийн тэгш эрхийн төвийн тэргүүн Г.Ганбаясахын хэлж буйгаар  тээгч эх гэх асуудлыг нэн даруй хуулийн зохицуулалттай болгох хэрэгтэй. Судалгааны явцад авсан мэдээллээр урд хөрш рүү жирэмсэн гарсан эх эргэж ирэхдээ хүүхэдгүй ирэх тохиолдлууд гарч байгаа. Энэ нь хүний наймааны асуудал ч дагаж байгааг үгүйгэхгүй гэсэн байна.

 

Тэгэхээр тээгч эхийн талаар төрийн бус байгууллагынхан л анхаарал тавьдаг. Гэвч тэдний хувьд зохицуулаад хамгаалаад, хяналтандаа аваад явах эрх зүй, эдийн засгийн чадамж байхгүй. Дэлхийн бусад улс оронд тээгч эхийн эрх үүргийг хуулиар зохицуулж, тусгайлан эмнэлэг байгуулсан байдаг аж.  Ингэснээр тээгч эхийн амьдралын баталгаа, хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх. Хүний наймааны золиос болохоос хамгаалдаг  аж.

 

Үр хүүхэд болохыг хүссэн, үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үргүйдлийг эмчлэх  гээд энэ төрлийн мэдээлэл цахим ертөнцөд тавигдахад доор нь тээгч эх болох хүсэлтэй бүсгүйчүүд өөрийн мэдээллийг холбоо барих  утасны дугаартай оруулсан байна.  Зарим нь гэр бүлээрээ энэ асуудлыг шийдлээ. Бидэнд өрнөөс гарах, амьдралаа өөд татахад үүнээс өөр  зам байгүй хэмээн аргаа барьсан зарууд ч их байна.

 

Ийм зарын дагуу  8814.... дугаарын утсанд холбогдлоо.

 

-Сайн байна уу. Тээгч эх болно гэсэн зарын дагуу ярьж байна?

 

-Сайн байна уу. Тийм байна. Тээгч эх болохоор шийдсэн 25 настай бүсгүй байна.

 

-Миний хувьд үр хүүхэд болж чадахгүй байгаа юм. Тээгч эх болоход ямар үнэтэй байна. Өмнө нь төрж байсан уу?

 

-Би нэг хүүхэдтэй  хэвийн төрж хүүхэд минь эрүүл саруул бойжиж байгаа. Та надад ямар үнэ санал болгомоор байна, харицлан ярилцлаж байгаад тохиролцоно. Би анх удаагаа ийм ажил хийх гэж байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх