Фэйсбүүк твиттерийн зургаа "Гэр бүлийн өдөр"-ийн логогоор солихыг уриаллаа

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 26

  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан юм. Нийслэл Улаанбаатар хотын тухайд түүхэндээ анх удаа ийнхүү хүүхдэд зориулсан бие даасан хөтөлбөртэй болж байгаа юм. 

   Хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарын хотын иргэд гэр бүлийн өдөртэй болохоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны  өдрийн  хурлаар 08 дугаар тогтоолоор  “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай”  тогтоол батлагдан гарсан байна. Ийнхүү 2016 оны 02-р сарын 28-ний ням гарагт нийслэлчүүд анх удаа Гэр бүлийн өдрөө хамтдаа тэмдэглэхэд бэлэн боллоо.

  Нийслэлчүүд анх удаа тэмдэглэх гэж байгаа гэр бүлийн өдрөөр гэр бүлдээ хайртай, гэр бүлтэй хүн бүрийг өөрсдийн фэйсбүүк, твиттерийн профайл зургаа гэр бүлийн логогоор сольж, гэр бүлийн үнэ цэнийг дэмжихийг уриалж байна.

      


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх