Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 02 сар 29

Ус, цаг уурын хүрэлэнгээс энэ сарын2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолой, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.  Тэр дундаа  Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байх нь. Харин бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байх нь. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх