Гуравдугаар сарын 4-нд ихэнх нутгаар ЦАС орно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29

Авто Тээврийн Үндэсний Төв болон Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас хорёдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 7-ныг хүртэлх цаг агаарын мэдээг танилцуулж байна. 

Гуравдугаар сарын 4-нд ихэнх нутгаар ЦАС орж, хүчтэй цасан шуурга шуурах ажээ. Тийм учраас иргэд, малчид, тээвэрчид сонор сэрэмжтэй байж, алс замд гарах бол бэлтгэлээ сайн базаахыг сануулъя. 


Долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр үе үе 20м/с хүрч цасан шуурга шуурна. Бусад хугацаанд Алтайн уулсаар салхи үе үе 14-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч эрс сулхан байх ч 3-наас хүйтэрч Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 градус өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус өдөртөө 4-9 радус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 5-6-нд зарим газраар 9-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 4 хоногтоо хүйтний эрч эрс сулрах ч 4-нөөс хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 18-20м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна. Ойрын 4 хоног ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 4-нөөс бүх нутгаар хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

Говийн аймгуудын нутгаар: 4-нд зарим газраар цас, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар 18-20 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 5-6-нд зарим газраар 12-16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногтоо ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 4-нөөс хүйтэрч нутгийн баруун хойд хэсгээр шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх