Газны аюул: Үхэл эсвэл шорон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29 ・ 1

 

Ахуйн хэрэглээний газ аюулын харанга дэлдэж өсвөр үеийнхний  үхлийн шалтгаан болж байгаа бараан мэдээ байсхийгээд сонсогдох боллоо. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн хайхрамжгүй байдал, өсвөр үеийнхний сониуч  зангийн илрэлээс үүдэлтэй газны хяналтгүй хэрэглээ захаа алдаж, хязгаараас давлаа.
 
Үүнийг ерөнхий боловсролын сурагчид хэсэг бүлгээрээ газ үнэрлэж мансуурсан, эмнэлэгт хүргэгдэж нас барсан хэрэг сүүлийн үед өдөр алгасахгүй шахам цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буйгаас харж болно. Өнгөрсөн жилүүдэд ч  гэсэн ийм хэрэг цөөнгүй гарч, хүүхдүүд амь насаа алдаж байсан харамсалтай явдал бий. Уг нь хүүхдүүдийг мансууралд хөтлөөд буй газыг хаана, хэнд худалдахыг зохицуулсан дүрэм, журамтай.  
 
НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д Худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хориглоно гэсэн заалт бий. Хэрэв бага насны хүүхдэд газ худалдсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.
 
Гэвч дагаж мөрддөг газар, залуу хойч үеэ хазгай гишгэхээс хамгаалах ухамсартай хүн цөөхөн байгааг тааралдсан дэлгүүрийн лангуу, ашиг хонжоо хайсан хүмүүсийн үйлдлээс харж болно. Энд зөвхөн худалдааны байгууллагуудыг буруутга­хаас илүүтэй эцэг эх­чүү­дийн хариуцлага, ухамса­рын асуудал илүү хөндөгдөнө. Тиймээс онцын шаардлагагүй бол гэртээ ахуйн хэрэглээний газ хадгалахгүй байхыг цагдаагийнхан анхааруулсаар байгаа. Тус байгууллагынхны хэлж буйгаар өсвөр үеийнхэн газ үнэрлэж байгаа нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэх үндэс суурь, эхлэл  болж байгаа аж. Тиймээс таны хүүхэд өнөөдөр газ үнэрлэж үзсэн бол маргааш тэр нь даамжирч илүү их аюул дагуулж болзошгүй тул онцын шаардлагагүй бол гэртээ ахуйн хэрэглээний газ хадгалахгүй байх хэрэгтэй юм.
 
Бага насны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон хоёр тохиолдол өнгөрсөн онд бүртгэгдэж, хууль хяналтынхан шалгаж байгаа. Магадгүй аажим аажмаар мансууралд хөтөлж буй газны хэрэглээ амьдралын нарийн учрыг ухаж ойлгохгүй өсвөр үеийнхнийг ангалд унагааж байгааг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр газ нь хүний оюун ухаанд нөхөж баршгүй аюул учруулж, сэтгэн бодох чадваргүй болгож дийлэнх тохиолдолд пропан бутан гэх бодис үхэлд хүргэх аюултай байдаг. 
 
Тиймээс газ үнэрлэсэн бол нэг бол үхнэ, эсвэл аажим аажмаар донтсоор шоронд орох аюул тосч байгааг эцэг эхчүүд, хүүхдүүд  анхаарах цаг иржээ. Энэ бүхний цаана нөгөө л янз бүрийн гэмт хэргийн сэдэл нуугдаж буйг хуулийнхан анхааруулсаар байна. Олон улсын судалгаагаар ч ямар нэг төрлийн мансууруулах бодисын хэрэглээ үхэл, эсвэл шоронгийн өмнө аваачина гэдгийг өдөр хоног, цаг тутам сэрэмжлүүлсээр байна.
 
Газ үнэрлэж, мансуурсан хүүхдүүд хэнд хандаж зөвлөгөө мэдээлэл авах нь эргэлзээтэй. Нэгдсэн тоо баримт алга. Хордлогын үндэсний төв, Эх нялхасын эрүүл мэндийн төв, дүүрэг хорооны эмнэлэгийн үүдийг татсан боловч газанд хордсон хүүхэд хүлээж авдаггүй гэлээ. Тиймээс мансууруулах төрлийн эмчилгээ голчлон хийдэг Наркологийн эмнэлгийг зорьж, зарим зөвлөгөө мэдээллийг авсан юм. 
 
М.Гансүх: ГАЗ ҮНЭРЛЭСЭН ХҮҮХЭД УНАЖ ТАТАХ, ОЙ УХААН САМУУРАХААС ЭХЛЭЭД СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛОХ АЮУЛТАЙ

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bataa / 2016 03 сар 01/

    ÿëòàé áèëýý ¿íýðëýæ ¿õýõ íü ¿õýæ ¿ëäñýí íü ãàçàà õýðýãëýõýýñ

    Хариулах