Иргэдийн хүлээлтийг эцэс болгооч

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 02 сар 29

Монголчууд бид яг одоогоор хүлээлтийн байдалд шилжчихээд байна. Юу хүлээж байгаа юм бэ гэж үү.  Хүлээх зүйл мундахгүй л их байна шүү дээ. Үгүй ядахдаа л гэхэд сонгууль хурдан болоод, ажил хийчих, улс орноо өөд нь татчих улстөрчид сонгогдоосой билээ гэж хүлээж байна. 



Харин ойрын үед бол  орон сууцтай холбоотой гарах шийдвэр, журмуудыг хүлээж байгаа Гэтэл өнөөдрийг хүртэл ипотекийн зээл болоод түрээсийн орон сууцтай холбоотой шийдвэр, журмууд эцэслэн гарч, нэг тийшээ болоогүй л байна. Яг үнэндээ УИХ-ын чуулган завсарлачихаар Монголын амьдрал тэр чигтээ зогсчихоод байгаа байхгүй юу.  Уг нь эрх баригчид ипотекийн зээлийг таван хувь болгох боломж байгаа гэж мэдэгдэж, баахан л жишээ татаж тайлбарласан. Янз бүрийн л мэдээлэл өгч байна. Гэтэл яг одоогоор эцэслэн шийдэгдсэн юм алга. Тэр ч битгий хэл банкууд орон сууцны зээл өгөхгүй хэвээрээ л байгаа. Уг нь цагаан сарын өмнө асуудал шийдэгдэнэ, бүх зүйл сайхан болно гэсэн хаана байна аа. Цагаан сар битгий хэл хавар дуусах гээд байна. Гэтэл банкуудын ихэнх нь орон сууцны зээл өгдөггүй.
 

Иргэд асуудал нэг тийшээ болохыг хүлээж ядахын хажуугаар баахан бичиг баримт бүрдүүлэх гэж зовж байна. Ер нь түрээсийн орон сууц, ипотекийн зээлийг З.Баянсэлэнгэ сайд өөрийнхөө автор болгох гээд зүтгээд байгаа нь анзаарагдсан. Сонгууль дөхөж байна даа, арга ч үгүй биз. Гэхдээ иргэдэд хэрэгтэй энэ мэт ажлыг хурдхан хийгээд, зохицуулаад өгөхийн оронд улстөржөөд, өөртөө наах гээд байх шаардлага алга.


Аргагүй шүү дээ, зээлийнх нь хүү таван хувь болох юм уу, үгүй юу гэдгийг нь шийдээгүй байна. Засгийн газраас журам гаргаад, бүх зүйлийг эцэслэн шийднэ гээд л байдаг, таг чиг. Ингээд л хүмүүс хүлээж ядаж, цөхөж эхэллээ.  Барилгын компаниуд ч гэсэн хүлээж ядаж байгаа. Бэлэн болчихсон 20-иод мянган айлын орон сууц байгаа. Тэрийгээ зарах хэрэгтэй байгаа шүү дээ, нөхдүүд. Нөгөө талд нь орон сууцанд орж, тавлаг амьдрах иргэд хэдэн мянгаараа байна. Уг нь орон сууцны зээлийн хүү таван хувь болчихвол  сайхан л хэрэг. Гэхдээ шинээр орон сууц худалдаж авч байгаа иргэд л таван хувийн боломж эдлэх юм уу. Эсвэл хуучин найман хувийн зээлэнд хамрагдсан иргэдийнх таван хувь болж буурах боломжтой юу.

Урьдчилгаа төлбөрийн асуудал яаж шийдэгдэх билээ. Өнөөх дуулиан шуугиан тариад байсан 10 хувь гэдэг нь яах вэ, эцэслэн шийдэгдэх  үү гээд олон асуулттай иргэд хүлээгээд л байна. Хэдий болтол хүлээх юм бэ.  Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд журам энэ тэр нь гарах юм уу, яах юм. Энэ их хүлээлтийг эцэс болгооч ээ, эрхэм улстөрчид өө.  Уг нь Монгол банк, ТОСК гээд энэ бүхэнд хамаатай байгууллагууд нь зохих ажлаа хийчихээд байгаа. Тэр ч битгий хэл ТОСК “Буянт-Ухаа-2” хорооллынхоо орон сууцанд иргэдийг оруулаад эхэлчихсэн. Зохицуулах зүйлээ зохицуулаад л байна. Гагцхүү ганц журам хүлээгээд л өдийг хүрч байгаа.

Түүнээс гадна түрээсийн орон сууц хөтөлбөр бас л иргэдийн дунд хүлээлт үүсгэчихээд байгаа юм.  “Буянт-Ухаа-2” хороололд энэ хөтөлбөр хэрэгжинэ. Үндсэндээ 350 айлын орон сууцийг хямд үнээр түрээслэх гээд байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотод түрээслэх орон сууцны ам.метр тутмын үнэ 5500 төгрөг байхаар журам гараад байна. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх