УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР: Олон үндэстний хоол нэрээр иргэдийг хуурсаар байх уу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02

Бид мэднэ дээ. Монголын ард түмэн ямар нэгэн шинэ содон зүйлд амархан дасаж, хөл нийлүүлэн алхах даа тун чиг сайн хүмүүс. Аль хаа байсан гадаадын урлаг соёл, ёс заншил, шашин шүтлэг, хувцас хунар, хоол унд гэгчлэн хэрэглэж үзээгүй, мэддэггүй зүйл тун ховор болоод харин мэддэг зүйлээ мартаж дуусаж байгаа бололтой.

Одоо бүр үндэснийхээ хоолыг гадаадын хоолтой андуурч хийж зардаг болоод байна. “Улсын их дэлгүүр” бидний гадаадын жуулчидад урдаа барьдаг том дэлгүүрүүдийн нэг мөнөөсөө мөн. Гэтэл 7-н давхарт нь үйл ажиллагаагаа явуулдаг  “Олон үндэстний хоол”-ы ресторан гэх газар 7-н улсын хоолны нэртэйгээр салбаруудаа ажиллуулж байгаа хэдий ч бүгд нэгэн ижил монгол хоолыг хийж иргэдэд үйлчилж байгаа нь үнэхээр гайхмаар.

Жишээ татахад бид аль нэгэн улс оронд очоод үндэснийхээ сайхан махтай, шөлтэй хоолыг идмээр санагдаж Монгол хоолны газар тааралдвал шууд л ороод хоолоо захиална. Монгол хоол ямар амттай байдаг, яаж хийдгийг бид сайн мэднэ. Тэгвэл японд олон жил амьдраад ирсэн монгол иргэн тухайн улсын хоолоо идмээр санагдаад захиалахаар тус “Япон хоол” гэх томоос том бичсэн цонхон дээр очиход үнэхээр тэнд япон хоол гэх зүйл ганц ч байхгүй харин  цуйван, хуушуур, банштай хар шөл гэх нэр төрөл байх жишээний. Итал хоолны газар ч мөн ялгаагүй цэсэндээ бантанг оруулчихсан байх юм. Италд бантан байдаг юм болов уу? Гадаадад суралцаж хөдөлмөрлөөд, усыг нь уугаад ёсыг нь дагаад ирсэн монгол иргэд ч үүнийг сайн мэдэх биз.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх