Манай улс хамгийн өндөр өртөгтэй орны тоонд багтжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 02 ・ 7

Америкийн “Time” сэтгүүл дэлхийн улс орнуудын амьдралын өртгийн талаарх судалгааг гаргажээ. Уг жагсаалтыг тухайн улсын ард иргэдийн худалдан авах чадвар, орон сууцны түрээс, хэрэглээний үнийн индекс, өргөн хэрэглээний барааны үнийн индекс зэргийг АНУ-ын Нью-Йорк хотынхтой харьцуулж гаргадаг аж. Хамгийн өртөг багатай орноос хамгийн өндөр өртөгтэй орныг жагсаасан тус жагсаалтад Монгол Улс Сингапур, Япон улсын дунд 102 дугаарт бичигджээ. Хэрэв уг жагсаалтыг тонгоргож үзвэл манай улс нэг хүнд ногдох ДНБ нь хэдэн зуун ам.доллартай тэнцэх улс орнуудтай эн зэрэгцэж хамгийн өртөг өндөртэй орны аравдугаарт орж байгаа юм байна.

Ингээд хамгийн өртөг багатай болон хамгийн өртөг өндөртэй 10 орны жагсаалтыг сонирхуулъя:

Хамгийн өртөг багатай орноор:

1.ӨАБНУ

2. Энэтхэг

3. Косово

4. Саудын Арави

5. Казахстан

6. Замби

7. Оман

8. Парагвай

9. Чех

10. Македон

Хамгийн өртөг өндөртэй орны жагсаалт:

1.Бермуд (112)

2.Багам (111)

3.Хонгконг (110)

4.Швейцарь (109)

5.Гана (108)

6.Норвеги (107)

7.Исланд (106)

8.Кувейт (105)

9.Сингапур (104)

10.Монгол(103) тус тус орсон байна.

Уг жагсаалтын 11 дүгээрт Япон улс (102) оржээ. Манай хойд хөрш болох Орос улс дээрх жагсаалтын 39 дүгээрт орсон бол Хятад улс 74 дүгээрт бичигджээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 04/

    Өндөр өртөгтэй мөртлөө орлого багатай 2 туйлд хуваагдсан сониноос сонин л улс болоод байгаам да хөөрхий

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    hen vvniig hariutsah yum.hyanalt shalgalt gej bna u?

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    Энэ үнийн өсөлт, улс төрийн болон системийн хямрал энэ улсыг нэг мөр сүйрүүлэх замд орууллаа . Энэ бүгд зохиомол бөгөөд гадны улсад үйлчлүүлэх төлөвлөгөөний дагуу гэдэг нь тодорхой харагдана. Төрд гарагсад урвагчид, хятадын эрлийзүүд, хулгайчид,хуйвалдагчид,луйварчид байсан цагт монгол улсын сүйрэл

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    Дэлгүүр болон өргөн хэрэглээний барааны үнэ , орон сууцны үнэ зэрэг нь европын орнуудаас зарим талаараа өндөр нь үнэн ш дээ ! Монголд байр авснаас унгарт авбал хамаагүй хямд юм билээ .

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    Shaana biz

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 03/

    хэ хэ тиймүү

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 02/

    uls ornyg iim baidald hvrgesen unoogiin tur zasagtai holbootoi.neg bvrchlen hariutslaga tootsoh estoi.tolgoig ni ilehgvigeer.

    1
    Хариулах