Бодлогоор биш мөнгөөр үнэлэгдсэн залуус

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 03

Б.ЗАЯА

Хувийн хэвшлийнхэн төрөөс хамаагүй илүү юм. Ядаж л тэд залуус бидэнд төрөөс илүү “анхаардаг”. Зарын сонин эргүүлэхэд л ажлын зар тэр чигээрээ 18-35 насныханд хаягласан нь ажлын байр хомс нийгэмд хоосон хонохгүй нь мэдээж. Гэхдээ манай хувийн хэвшлийнхэн сүүлийн жилүүдэд нэлээд “томорч”, ажил горилогчдоос эсэн бусыг шаарддаг болсоор удлаа. Зоогийн газар, зочид буудлын үйлчлэгч хийхэд дээд сургууль төгссөн, хөөрхөн царайтай, харилцааны өндөр соёлтой, татлаа түлхээгүй гээд олон шаардлага тавьдаг болсон. Залуус төрийн анхаарлын гадна, дагавар хүүхэд шиг адлагдсаар ирснийг хувийн хэвшлийнхэн ашиглаж ийн тоглож буй хэрэг.

Монгол Улс залуусын орон. Нийт хүн амын 38.5 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Тэдгээр залуусын бараг тал хувь нь нийслэлд ажиллаж, амьдарч байна. Аливаа улс орны хөгжлийг бий болгогч хүчин залуус гэдэгтэй хэн маргах билээ. Тиймдээ ч гадаадын улс орон залууст зориулсан бодлогодоо хүчээ хаяж, төсөв хөрөнгө хайрладаггүй. Австралийн Викториа муж залууст зориулсан санхүүжилтийг өргөн хүрээнд сонгодог. Тэгвэл Ирланд улс Хүүхэд залуучуудын хөгжлийн яамтай. Тус яамнаас залуучуудын тусгай сан, мэдээллийн төв, дэмжих үйлчилгээний олон санг санхүүжүүлдэг.

Харин манай улсын Засгийн газар залуустаа хэрхэн анхаардаг бол. Улсын төсвөөс залууст хаяглаж гаргасан зардал 2012 онд 249 тэрбум, 2013 онд 83 тэрбум, 2014 онд 249 тэрбум төгрөг зарцуулсан судалгааг Иргэний боловсролын төвөөс гаргажээ. Мөнгөн дүнгийн хувьд өндөр ч хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн хувьд тийм ч таатай бус. Энэ тухай Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Ариунцэцэг “Төрөөс залуусын хөгжилд зориулж тусгайлан хэрэгжүүлсэн бодлого тун бага. Судалгаа хийхийн тулд залууст хамааруулж болох бүх л зүйлийг сонгож авсан. Барилга байгууламж, оюутны байрны өргөтгөл, их засвар, соёл амралт цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулсан зардлыг залууст хамааруулсан” гэж байна.

Төрөөс залуусаа анхаарч төсөв зарцуулах байдлаараа манай улс нэлээд хойрго. Нийт хүн амынх нь 38.5 хувийг эзэлдэг хүмүүстээ улсын төсвийнхөө 1.2 хувийг л зарцуулдаг ажээ. Тэгвэл нийт хүн амынх нь дөнгөж 12.3 хувьтай тэнцэх залуустай Швед улс манай төртэй ижил хөрөнгийг тэдэнд “хаяж” байна. Швед улсад жилд нэг залуу хүнд 2380 ам.доллар буюу 4 712 400 төгрөг ноогддог бол манай улсад нэг залуу хүнд  жилд 115 ам.доллар буюу 229 231 төгрөг зарцуулдаг ажээ. Залуус бидний үнэлэмж ийм л байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх