Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 03
・ 8

Төрийн албан хаагч тэр дундаа бусдын эрүүл мэндийн төлөө ажилладаг хүмүүсийг чиглэн удирддаг хүн ёс зүйн хувьд өөртөө өндөр шаардлага тавих ёстой. Судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг хэмээдэг.
Тэгвэл Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.П эмэгтэй ажилтнаа бэлгийн дарамт үзүүлжээ. Тодруулбал, өчигдөр 03.00 цагийн үед Нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажилладаг 30 настай халдвар судлаач эмч эмэгтэйг Ц.П захирал нарийн бичгээрээ дамжуулан ажлынхаа хажуу талын уушийн газарт дуудуулсан байна. Ингээд тус эмэгтэй захирал дээрээ очтол 2-3 хүнтэй хамт сууж байсан бөгөөд ууж байсан архинаасаа тулган шаардан уулгажээ. Дарга нь тулган шаардсан өгсөн архийг нь уухаас өөр аргагүй байдалд орсон эмэгтэй яаж ч чадалгүй үгэнд нь оржээ. Ц.П захирал халамцуу байсан бөгөөд эмэгтэй ажилтнаа “Чамайг ажилд орсон цагаас харж явсан. Чиний өгзөг, хөх чинь ёстой сайхан. Хагас сайн өдөр ажлаар хөдөө явна. Хоёулаа цуг явах уу” хэмээн нялууран үнсэхийг завджээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.