Улаанбаатарт 10 хэм хүйтэн байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 04

Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, Төвийн нутгийн баруун хойд, Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулс, Говийн аймгуудын зарим газар, тал, хээрийн ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын  хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  8-10 градус хүйтэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх