Нэг тэрбум гаруй төгрөг завшсанТ.Дамдиндорж өөрийгөө Турк улсад нас барсан гэж худал зар тараажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 04

40254134

Японоос цоо шинэ, хямд үнэтэй, гоёмсог машинуудыг хүмүүсийн захиалгаар, хүссэн өнгө, загвараар нь оруулж ирээд шууд өгч байна гэсэн цахим сүлжээний зарын дагуу монголчууд нэг хэсэгтээ л шуурч байлаа. 2011 оноос эхэлсэн ийм луйварт харамсалтай нь өнөөдөр 60 гаруй хүн нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн хохирол амсаад хуйхаа маашиж суугаа ажээ. Энэ хэргийг анх Т.Дамдиндорж гэгч нь санаачлан зохион байгуулж Япон автомашины урьдчилгаа төлбөрт дунджаар нэг саяас таван сая төгрөг авдаг байсан байна. Эхний саруудад цөөн хэдэн машин авчраад хүмүүст итгэл төрүүлж чадсан тэрбээр ойр дотнынхоо найзуудыг уриалан дуудаж өөрийнхөө “Гүн бэйс” компанийн охин компани болон хорших ажиллах өөр компаниудыг “Дэлхийн тамга”, “Алтан самурай”, “Автожапан” гэсэн нэртэйгээр долоохон хоногийн дотор байгуулаад залилангийн ажилдаа эрчимтэй оржээ. Хэзээний зальдуулж ханадаггүй монголчууд ч тэдгээр компаниуд руу цуварч өгсөн байна.

Цахим сүлжээгээр дүүрэн зар, реклам цацсан болохоор автомашин захиалагчдын тоо өдрөөс өдөрт улам өсч байв. “Гүн бээс”-т урьдчилгаа мөнгөө төлөөд машин захиалсан залуучууд нь гэрээнд заасан хугацаандаа ирэхгүй хэдэн сар хүлээлгэж байгаад ганц хоёр машинаа “Дэлхийн тамга”, “Алтан самурай” зэрэг компаниас авах гэж өглөөнөөс орой болтол дугаарлан зогсох болж, сүүлдээ учраа олохгүй будилцгааж, хоорондоо хэрэлдэх зодолдохдоо тулдаг болжээ.

Урьдчилгаа төлбөрөө төлөөд машинаа авч чадахгүй олон сарын турш хүлээсэн зарим хүмүүсийн тэвчээр барагдаж, мөнгөө буцааж авах гэж бас өдөржингөө “Гүн бээс”-ийн үүдийг сахин хэрүүл хийж эхэлсэн байна. Мөн бусад компанийн менежер хүүхнүүд нь “Т.Дамдиндорж захирал мэнд” гээд нөгөө “Гүн бээс” компани руу явуулах гэхээр “Энэ нь чинь ямр учиртай юм бэ. Би “Гүн бээс” гэдэг копанийг мэдэхгүй, танай “Автожапан”-д захиалга өгсөн. Танайх л миний урьдчилгаа мөнгийг минь буцааж өгөх ёстой” гээд л хэл ам хийцгээх ажээ. Ийнхүү гомдол гарагчийн өөдөөс харин “Автожапан” болон бусад компанийн менежерүүд “Тэр хамаагүй. Манай хоёр компанийн хоорондын тохироо ийм байгаа юм” гэсэн сэжиг төрүүлэм зүйлүүдийг ярьж, сүүлдээ залилангийн үйлдлүүдээ дотроосоо илчилсэн тохиолдол нэг бус удаа гарчээ. Ингээд бүтэн гурван жил үргэлжилсэн луйврын сүлжээ нь 2014 оны 10 дугаар сар гэхэд үндсэндээ нийтэд ил болсон байлаа.

161482-04052015-1430748544-229642550-cars

Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсгийн мөрдөн байцаагч нар шалгасан юм. Эхний үед залилуулсан хүмүүс ганц хоёроороо гомдол гаргаж байсан болохоор Т.Дамдиндорж нар тэдний хохирлыг тэр дор нь барагдуулаад хэргээ хаалгачихдаг байсан байна. Залилагчид нь ингэж төлсөн мөнгөө харин дараагийн залилангаа хийж олж авах гээд бас л “Японоос хямд машин оруулж үйлчилнэ”, “Таны машин гааль дээр ирчихсэн байгаа. Манай данс руу хурдан мөнгөө хийгээд ирж ав” гэсэн зар түгээж байжээ. Үүнд нь хууртагдаж мөнгө өгөөд баларсан хүн ч олон байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх