13-15 градус хүйтэн

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 03 сар 06

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна.

2016 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:     

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун  болон төвийн нутгийн зарим газраар бага зкэргийн цас  орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 градус хүйтэн байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх