"Хурд" хамтлагийн тоглолтоор хайртай ээж, халамжит ханиа баярлуулаарай

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 06 ・ 2

Монголын рок поп урлагийн амьд домог “Хурд” хамтлаг монголын бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баяраар буюу 3-р сарын 8-ны өдөр “Ханьдаа дуулъя”, "Инээмсэглэ бүсгүйчүүд" гэсэн хоёр гайхалтай тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан. Тэд хэлэхдээ "Манай хамтлагийн үзэгч фенүүдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд байдаг учир 20 гаруй жил бидний дууг сонсож, үнэнчээр дэмждэг монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ бэлэг болгож хамтлагийн түүхэнд анх удаагаа нэг өдөр хоёр өөр тоглолтыг толилуулах гэж байна хэмээсэн юм.

"Инээмсэглэ бүсгүйчүүд" тоглолт АСА циркд 3-р сарын 8-ны өдрийн 15.00 цагаас тоглогдох бол “Ханьдаа дуулъя” тоглолт оройны 20:00 цагаас "Castle" клубд болох юм. Мөн хамтлагийн залуус хэвлэлийн хурлаараа дамжуулан өөрсдийн "Нарлаг диваажин" цомгийн нээлтээ хийсэн бөгөөд хоёр тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид тус цомгийн анхны худалдан авагчид болох боломжтой гэнэ.

Ийнхүү "Хурд"-ийнхан бүсгүйчүүддээ гэнэтийн бэлгээ барихаар бэлтгэлээ хангаад байна. Эрчүүд та бүхэн маргааш болох эмэгтэйчүүдийнхээ баяраар хайртай ээж, халамжит ханиа хэрхэн баярлуулахаа шийдсэн үү? Тасалбар хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа тул эрчүүд та бүхэн тасалбараа амжиж захиалаарай.

Тоглолтуудын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99117476, 99139933, 89894373 дугаараас лавлаарай.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 09/

    үлгэр бахархан дууриамаар хамтлаг шүү,сайхан ах дүү нар,чадалтай хамтлаг.бүү муул

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 06/

    юуны амьд домог вэ. Дуу нь бүгд хуулбар за тэгээд зохиолын дуу гэмээр гэнгинэсэн юм их олонтой байж рок энэ тэр гэж бүлт үсрэхээ больдоо өвөө нар минь Ялангуяа тэр Ганбаяр өвөө хөдөө гарч малаа малла

    Хариулах