Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 07
・ 3
Сүүлийн жилүүдэд “Эх орны хишиг”-ээс эхлээд манай улсын халамжийн бодлого хэтэрсэн үү гэхээс багадаагүй. Өөрөөр хэлбэл, “Та гэртээ ажил хийхгүй сууж бай, бид мөнгө өгье” л гээд байгаа. Энэ нь мэдээж ард түмнээ бодсон хэрэг огтоос биш. Түүнээс гарах сэтгэлзүйн, эдийн засгийн болон нийгмийн үр дагавруудыг нарийн тооцоогүй учраас дээрх халамж амьдралд нь тус болохоос илүү ус болдог.

Тэгвэл нөгөө л улс төрийн намуудын сонгуулийн ээлжит. Учир нь нийгмийн тэргүүлэгч түүчээ байх ёстой оюутнууд маань төрөөс тэтгэлгээ нэхэж жагсах дээрээ туллаа. Уг нь тэд халамжийн мөнгө аваад суух .
Гэтэл улс орны ирээдүйн боловсон хүчин, гол залуур болж явах учиртай “оюунтан”-ууд ийнхүү тэргүүлэн энэ хаврын синдромыг эхлүүлж байгаа нь харамсалтай. Тэдний энэхүү үйлдэл өнөөх бэлэнчлэх сэтгэлгээ гүн бат сууж эхэлж байгаагийн нэг шинж тэмдэг гэж харагдаж байгаа юм. Тэдэнд ажил хийх боломж байсаар байтал төрөөс
Монголын оюутны холбоо оюутны эрх ашгийг хамгаалдаг, тэдний дуу хоолой болсон байгууллагынхаа хувьд Монголын нийт оюутнуудын өмнөөс дуугарах нь зөв. Гэхдээ нөгөө талаас нь авч үзэхэд тэтгэмж тэтгэлийг өгсөнгүй, автобусанд үнэгүй явуулсангүй, сургалтын төлбөр хөнгөлсөнгүй гэж жагсаал, цуглаан хийж байхын оронд арай л өөрөөр “том” зүйлийн төлөө жагсаж, дуугарч баймаар юм. Тухайлбал, хичээлийн сурлагын чанар, сурах орчин нөхцөл болоод номын сангаар хангуулах талаар анхаарлаа хандуулж уриалга гаргавал дээр байлтай. Уг нь оюутнуудад эрхийнхээ өдөр буюу гуравдугаар сарын 04-ний өдөр эдийн засаг нь хямралтай байгаа төр засгаасаа мөнгө нэхэж жагсахын оронд шаардах олон зүйл баймаар санагдах юм.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон “Төрөөс мөнгө нэхэх” жагсаалд цөөхөн хэдхэн оюутан оролцсон нь үүнийг баталж буй хэрэг биз. Хэрвээ ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц маань мөнгөний төлөө л дуугардаг, хөдөлдөг болчихвол харамсаад барахгүй явдал болно. Үүнийг л 70 мянган төгрөг авахыг хүсээд буй оюутнууд анхааралдаа авахад илүүдэхгүй байх.
Гэхдээ үүнд бүх оюутныг хавтгайруулах нь өрөөсгөл хэрэг байх. Мэдээж сурах орчин, сургалтын чанарыг ярьж хэлж тэмцдэг, эсвэл энэ нөөц бололцоондоо тулгуурлан өөрийнхөө хүчийг дайчлан суралцдаг, онц сурч, чадвартай боловсон хүчин болох эрмэлзэлтэй олон мянган залуус бий гэдэгт итгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон “Төрөөс мөнгө нэхэх” жагсаалд цөөхөн хэдхэн оюутан оролцсон нь үүнийг баталж буй хэрэг биз. Хэрвээ ирээдүйн боловсон хүчин, хүний нөөц маань мөнгөний төлөө л дуугардаг, хөдөлдөг болчихвол харамсаад барахгүй явдал болно.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.