Хотын төвд байр авсан иргэдийн 8 хувийн зээл 5 хувь болох боломжгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 08 ・ 1

Орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох албан ёсны шийдвэр гарч бага хүүтэй орон сууцны зээл хэрэгжихэд бэлэн болоод байгаа. 

 

Тэгвэл таван хувийн зээлийн талаарх 24 баримтыг хүргэж байна.

 

Баримт 1. Засгийн газар “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг энэ оны гуравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлав.

 

Баримт 2. Засгийн газар Монголбанк болон банкууд бусад оролцогч байгууллагуудтай холбогдох гэрээ хэлцлийг үзэглэснээр зээлийн үйл ажиллагааг эхлэх боломжтой болно.

 

Баримт 3. Таван хувийн зээлд бүх иргэн хамрагдах боломжтой.

 

Баримт 4. Харин орон сууцны байршлын хувьд хязгаарлалт тавьж байгаа аж.

 

Баримт 5. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай, 21 аймгийн нутаг дэвсгэрт тус хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулна.

 

Баримт 6. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

 

Баримт 7. Орон сууц худалдан авсан 18450 өрх таван хувийн зээлд шилжинэ.  Тодруулбал нийслэлд 945, орон нутагт 17000 орчим зээлдэгчийн зээлийн хүү 8-аас 5 болж буурах юм байна.

 

Баримт 8. Зээл үнэлгээний харьцаа, өр орлогын харьцааны шаардлага хэвээрээ байна. Нэгэнт зээлийн хүү буурч байгаа учраас зээлдэгчийн сард төлөх зээлийн төлбөр багасна, тиймээс өрхийн орлогын босго намсаж, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэх болно.

 

Баримт 9. Орон сууцны зээлийн төсөөллөөр энэ онд Улаанбаатар хотод 4900 зээлдэгч шинээр нэмэгдэх байсан бол хүүг таван хувь болгосноор нэмж 1357 зээлдэгч шинээр бий болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

 

Баримт 10. Сарын 900 мянган төгрөгөөс нэг сая 300 мянган төгрөгийн орлоготой өрхийн зээлдэгчийн тоо илүү хурдацтай нэмэгдэхээр байгаа аж.

 

Баримт 11. Харин хөдөө орон нутагт зээлийн нөхцөл өөрчлөөгүй үед зээлдэгчийн тоо 1773-аар өсөх байсан бол таван хувь болгосноор 1716 зээлдэгчээр нэмэгдэх тооцоотой байгаа юм байна.

 

Баримт 12. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд энэ онд 4915 айлын орон сууц ашиглалтад орно гэж үзэж байгаа. Харин хөдөө орон нутагт энэ онд 7177 орчим айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байгаа гэнэ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: