Давааны цаана даваа буюу НӨАТ-ын баримт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09 ・ 3
 

Г.АНУДАРЬ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Буянт” дэлгүүрээр үйлчлүүлсэн нь:

-Танайх хэзээнээс НӨАТ-ын баримт өгч эхлэх юм бэ. Баримт өгөх­гүй болохоор надад хо­хи­ролтой байна шүү дээ?

-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс төдийлөн нэхэхгүй л байна. Хамгийн идэвхтэй нь чи байх... /худалдагч инээв/

-Тэгэлгүй яахав дээ. Би өмнө нь оруулсан баримтынхаа нэгээр нь 20 мянган төгрөг хожсон юм шүү дээ?

-Тийм үү. Сугалааны тохирол шударга явдаг юм байна. Удахгүй машин авч тавина аа.

-Хүмүүс хэт өндөр үнэтэй гээд байгаа юм билээ. Гэхдээ хямдхан хэвлэх төхөөрөмж байдаг гэсэн шүү?

-Манайх захиалгаа өгчихсөн байгаа. Удахгүй ирж суурилуулж өгнө гэсэн.

Ийм яриа хоёрдугаар сарын сүүлчээр болж өнгөрсөн юм. 10 хоногийн дараа өнөөх дэлгүүртээ ортол кассын машин суурилуулсан байлаа. НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд даруй 68 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд 25 мянга гаруй аж ахуйн нэгж шинэ системд холбогдсон бөгөөд 32549 баримт хэвлэх цэг байгаа аж.

 

ЭРГЭЛЗЭЭ

 

Зарим газар үнийн дүнгээс хамааралтайгаар бар код бүхий баримт хэвлэх тухай үйлчлүүлэгчдээ тайлбарлаж байх юм. Тэдний үзэж буйгаар нэг кг дээд гурилыг 1300 төгрөгөөр авч 1400 төгрөгөөр зардаг. Тэгэхээр 100 төгрөгийн ашиг харж буй гэнэ. Энэхүү ашгаар түрээсийн төлбөр болон бусад зардлыг гаргаж байгаа бөгөөд цэвэр ашиг бараг л гарахгүй. Өөр бусад бүтээгдэхүүнээсээ нөхдөг бололтой. Үнэн хэрэгтээ энэ тайлбар хэтэрхий арга ядсан, арга заль гэдгийг учир мэдэх нэг нь төвөггүйхэн ойлгоно. Учир нь гурил нь үйлдвэрээс гарахдаа НӨАТ-ыг шингээсэн үнээр борлуулагддаг. Ингээд дараагийн борлуулах цэг буюу бөөний худалдааны төв өөрийн нэмсэн үнэдээ мөн л НӨАТ шингээсэн байдаг билээ. Тэгэхээр тухайн дэлгүүр нэг кг дээд гурилд 10 төгрөгийн НӨАТ төлнө гэсэн үг.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: