Таван хувийн зээл энэ сарын 15-наас олгогдоно

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт ипотекийн зээлийн журмыг шинэчлэн баталж, таван хувийн зээл олгох шийдвэр гаргасан. Тэгвэл ипотекийн таван хувийн зээлийг энэ сарын 15-наас эхлэн олгохоор болж, бэлтгэл хангаж байгаа  талаар холбогдох албаныхан онцолж байна. 

Таван хувийн зээл Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур, Багахангай дүүрэг болон 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах иргэдэд хамаарах билээ. 

Тодруулбал, нийслэлээс хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж ашиглалтад орсон 2000 гаруй айлын орон сууцаас сонголт хийвэл хүү нь таван хувь болно. Орон нутгийн тухайд төрөөс аймаг бүрт барьж буй 1000 айлын орон сууцад байр зээлээр авах иргэний зээлийн хүүг таван хувь хүртэл буулгах зохицуулалт тусгажээ.

Дашрамд сонирхуулахад, дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2000 гаруй өрхийн орон сууцад газраа чөлөөлж, барилга бариулсан 500 орчим өрх одоогоор оржээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх