Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдад захидал бичжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09 ・ 10

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн АСЕМ-ын уулзалтын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан захидал бичжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэе.  


Ноён Ерөнхий сайд аа!


Жирийн нэгэн тэтгэвэрт суудаг өвгөн танд хандаж байна. Энэ захидлыг “та” уншихаас өмнө ард түмэн уншиг гэж бодлоо... Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм... Энэ “лүндэн”-гээ аймаг, хот, сумдын засаг дарга нарын газарт “буулгасан” бололтой... Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!


Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг... Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юү? Ард түмнээсээ ичиж байна уу? Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, Монгол амьдралын өнгө болох ёстой юу? Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ! Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү! Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.


Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос... Элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй! Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү! Та нар тэнэглэх зав яасан их юм бэ?


“АСЕМ-ын өдөр” нэртэй том уулзалт сая боллоо... Монголд дизайны урлагт (зохиронгуйн урлагт) мэргэшсэн хүн мөн ч олон бий дээ! Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ... Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгч мориллоо шүү дээ! Монгол төрт ёсны хүндэтгэл тавьсан сандлаас, зассан чимэглэлээс хүртэл эхэлнэ...


Ерөнхийлөгч тэнд ярихдаа: Зочид буусан өргөөнөөсөө гарахад Монголын мах, бууз үнэртэж байх тухай ярилаа. Энэ ч яах вэ (энгийн байхын хэтийдсэн халил) байсан биз гэе. Эндээс ургуулан бодоход хөдөө хотын хүн харагдаж болохгүй, мах буузны үнэр бол болох нь. Тэгэхээр мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь... Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье! Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай! Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа!


Баянгол дүүргийн 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 13/

    Бүгдээрээ энэ зун хөдөө явахгүй хотдоо асем сонирхцгооё. Навсгар ч гэсэн ээж мин гэдэг дээ. биднээс ичээд байх юм. Бидний төлсөн татварын мөнгөөр тансаг машин автобус авж үнэтэй байшин бариулж гадаадынхантай тансаглчихаад , дараа нь биднийг хөдөө яваад ирмэгц бидэнд өгөхийн болов уу, тэгвэл мөн сайх

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    Teneg Enhbold emegteichuuded umniin govios mendchiljee yahin chinii mendchilgeegeer er tsaraitai hulduu gulgur ehnertee l hurgene biz hen chamaig toodgiin dagaj yvaa uls chini dolignuuruud shuu deee

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    ingej helj zuvluud baihad teneg hun ch oilgono shuu dee! ene tur barij bgaa nuhduud hujaad hudaldagdchihsan bna!!! mongoliin ard tumen bosoh tsag bolson! odoo turiin ergelt heregtei bna. tegeed ene novshnuudiig bugdiinh ni hurungiig huraaj horih heregtei!

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    Ухаантай буурлынхаа үгийг сонсох хэрэгтэй.Үнэхээр ийм тэнэг ерөнхий сайдтай бид урагшлах уу.Хөдөөний тодотголтой хүсүүсээсээ сайд ичиж байх шиг байна.Удахгүй та ард түмний сонголтыг харнаа гайгүй.АН булшлагдана

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    сайханбилэг гажигтай болчигож АСЕМ-ын төлөөлөгчид ирхэд өөрт нь цэнхэр дээл өмсгөж Дүүриймаа шиг арзайтал инээлгэж ганзааранг нь угтуулж яахыг харъяа

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    ан мөнгөө мартаад байна гэнэ

    1
    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    Маш үнэн үгийг хэллээ бид нар 25 жил АРДЧИЛСАН НАМЫН АЛМАСУУДАД ДЭЭРЭЛХҮҮЛЖ байна 1 зангианы хавчуургыг 450000 төгрөгөөр худалдаж авч байхыг нь харж байсан юм байна Миний, бидний амьдрал яагаад дээшилдэггүй юм бэ Би 32 дахь жилдээ ажиллаж байна. Тэгэхэд Баярцогт хаана, хэзээ, хэдэн төгрөг хадгалуулс

    Хариулах
  • Dopj / 2016 03 сар 09/

    Yag unen bid mOngol Hun be yagad gadagsh garah extol gej

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 09/

    EBI SAIHANBILEG HOER HYATADIIN SHINJAANAAS ORGOJ IRSEN HUNHUUZ CAGAACHID SHUUDEE.

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 09/

    Бавуугийн Лхагвасүрэн гуай үнэхээр гайхалтай зөв хэллээ.

    Хариулах