MCS группын тухай таагүй таван баримт

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 09 ・ 2
Монголын томоохон бүтээн байгуулагч гэгдэх MCS группын тухай таагүй олон мэдээлэл хэвлэлээр цацагддаг ч тэгсгээд дарагдаад устдаг. Өөрийн гэсэн вант улсаа байгуулж амжсан энэ групп хэрхэн томорсон, хүчирхэгжсэн тухай сайн, муу олон баримт жишээ бий. Үүнээс таагүй 5 баримтыг иш татаж байна

 

    УИХ-ын гишүүн Х.Баттулга: Ер нь “MCS” бол тендер дээр л боссон компани шүү дээ. Гадны орнуудад нүүрсний том уурхайтай компанийг бусад тендерт орохыг хориглодог юм билээ.

Одоо ер нь энэ “MCS”-ийг ярихаа больё. Би энэ компанийн бизнесийн зарчмыг нь шүүмжилдэг. Явуулж байгаа үйл ажиллагаанууд нь Монгол Улсад нэг л хүйтэн, цэвдэг хандлагатай байдаг юм. Эх сурвалж: www.mobile.news.mn

 

 

  Улс төр судлаач Н.Дугар: -Зөвхөн Мөнх-Оргил ч биш, манай улс төрийн өндөр албан тушаалтнуудын ихэнх нь М-Си-Эс-ийн хувьцаа эзэмшигч албан ба албан бус ТУЗ-ын дарга гишүүнээр ажилладаг. Засаг солигдох болгонд ТУЗ-ынхаа гишүүдийг өөрчилж, шинээр томилогдсон өөрсөддөө ашигтай, хэрэгтэй Засгийн газрын гишүүдийг оронд нь томилдог. Нэг үгээр хэлэх юм бол тэр ТУЗ-ын гишүүд нь албан тушаалаар томилогддог дүрэмтэй юм шиг байгаа юм. Ер нь Монголд суугаа гадаадын элчин сайдын яамд, төвдөө М-Си-Эс-ийг мөнгөний төлөө улс эх орноо худалдаж магадгүй компани, тийм учраас М-Си-Эс-тэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулдаг гэсэн.Гадны томоохон херөнгө оруулагч компаниудын эзэд “М-Си-Эс- тэй ярьсан яриа дараа нь тун удалгүй засгийн газрын шийдвэр болж гардаг юм билээ. Иймд Монголын засгийн газартай ярьснаас М-Си-Эс-тэй ярьсан нь дээр” гэж ярьж байхыг би олон удаа сонссон. М-Си-Эс бол улсаасаа илүү хэрэглээтэй, улсаасаа илүү эрх мэдэлтэй, улс төрчдөөсөө илүү улс төрийн бодлого тодорхойлдог, төр засгийн удирдагчаасаа илүү төр засгийн нэрийг барьж гадаадын төр засгийн нөлөө бүхий хүмүүс, компаниудтай гэрээ хэлцэл хийж, хувийн эрх ашгаа Монголын төрөөс дээгүүр тавьдаг компани юм биш үү. Шударга төртэй ардчилал хөгжсөн оронд бол ийм компанийн хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэж, монопол байдлыг задалдаг гэсэн.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 10/

    Battulga guil tenderees mungu husaagui gendee. 2 Har heree negniigee gaihav gej...

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 09/

    Iim hudlaa yum yarij ulsdaa jaahan yum hiij baigaa undesnii compania ad usej yah ni ve dee. Harin iimerhuu ulger yarij baigaad ulsaa yaj dampuuruulaad odoo bugd harmaa hooson baigaa ni henii ach ve gedgee l bodmoor yum.

    Хариулах