Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 10
Нийслэлийн ахмад байрууд болох Хан-Уул дүүргийн Нэхмэлийн шарын орон сууц 1970 онд баригдсан барилгуудын нэг. Он удаан цагийн эргэлтэд өвгөрч буй тус барилгуудыг нийслэлээс дахин төлөвлөлтөд хамруулсан хэдий ч, өнөөг хүртэл гүйцэтгэгч компанийн хойрго байдлаас болж хүнд нөхцөлд амьдарч буйгаа иргэд хэвлэл, мэдээллээр хотын удирдлагуудад мэдэгдэж байсан.
Чийг мөөгөнцөрт идэгдэж, өмхий самхай нь хэтэрч, бие засах өрөөнийх нь ханаар өтгөн шингэн нь урсах шахдаг хэмээн гомдоллож байсан эдгээр байрны дахин төлөвлөлт юунаас болж хойшлон иргэдийг “дэглэж” буйн шалтгааныг тодруулахаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.
2015 онд төсөл хэрэгжүүлэгчдэд 1сарын 5-нд батламж гардуулжээ

Ийнхүү батламжаа авсан Фүжи холдинг 2015 оны дөрөвдүгээр сараас оршин суугчдаа нүүлгэн шилжүүлнэ хэмээн ажлын төлөвлөгөөгөө гаргасан ч, өнөөг хүртэл өөрсдийн дотоод зохион байгуулалтаас үүдэлтэйгээр оршин суугчидтайгаа гэрээгээ хийж дуусаагүй гэнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хариуцсан орлогч С.Очирбат “Тус компани нийт 8 байрныхаа 242 айлын 114-тэй л гэрээ байгуулсан нь 47,1 хувьтай байна. Нөгөө компани нь 99 өрхийнхөө 24-тэй л гэрээ байгуулсан. 24 хувьтай. Гэр2ээгээ байгуулаад ажлаа хурдан эхэл гэсэн шаардлагыг тавихад тэгнэ л гэдэг байсан болохоос өнөөг хүртэл бичиг цаасны ажлаа дуусгаагүй. 4 сарын 1-нд гэрээг нь цуцлахаас аргагүйд хүрч байна” гэв. Харин байрны оршин суугчдыг төлөөлж, Нэхмэлийн 10 дугаар байрны дарга А.Тунгалаг “Нэг гараанаас гарсан Орчлон компани өнөөдөр 27,28 дугаар байрныхаа оршин суугчдыг шинэ байранд нь оруулчихсан байхад “Фүжи холдинг” компанийн ажил урагшилсангүй.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.