Телевизүүд “эфир”-ээ дүүргэх гэж солонгос киног сонгож байна уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 10 ・ 6

Солонгос кинонууд суваг бүрт дэндүү ихээр гарч байна. Урд орой л тоолж үзэхэд 17 суваг дээр ямар нэгэн солонгос кино гарч байх юм. Тэд орой бүр 19 цагаас 23 цаг хүртэл нөгөө Солонгосын хамгийн муу муухай, бохир заваан амьдралыг өгүүлэн гарна.

1325405638_11

 Түүх соёлын гэхээсээ илүүтэйгээр өс хонзон санасан, мөнгөний хэт шуналтай, хэн нэгнийг “чадах”-ыг оролдсон, гэмт хэрэг хийхийг зааварчилсан, архи уухад уриалан дуудсан гэх мэт маш олон зөрчлийг харж болохоор байна. Солонгос цуврал киног гэртээ хүүхдээ хараад сууж байдаг эмэгтэйчүүдэд тохиромжтой гэх ч үнэндээ өсвөр насны хүүхдүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэж тийм хүмүүжлийг олж байна. Тэр жил МН25 суваг солонгос киноноос татгалзаж байна гэсэн сүржин уриалгыг гаргасан ч эфирээсээ авч “хаяагүй” орхисон.

Солонгос киногоор хүмүүжигчид сэтгэл санаагаар унах, бага зэрэг муудалцах, санал зөрөх зэрэг гэр бүл бүрт байдаг асуудалд архидан, согтуурах ёстой мэтээр ханддаг болжээ. Тиймээс өс хонзон, атаа жөтөө ярьсан тэдгээр кинонуудыг насны хязгаартай үзүүлэхгүй байх нь чухал болоод байна.

Мөн суваг бүрт гардаг энэхүү киног яагаад телевизүүд хошууран оруулж ирдэг вэ? Олон ангит киноны хувьд эфирийн цаг дүүргэх үзэгчийг тогтмол цагт “уях” зорилгоор гардаг “савангийн дуурь” нь маш хямд зардлаар ирдэг байна. Нэг үгээр 100-150 ангитай 2-3 сар гарах кино нь 500 хүрэхгүй долларын үнэтэй байдаг байна.

75abe6d12b56fed2920e8e48ff0350ecoriginal

Ийнхүү “хямд төсөр” авсан киногоор эфирийн цагаа дүүргэж байгаа нь эргээд нийгэмд өс хонзонгийн “давхрага” үүсгэж байгаа гэдгийг мэдэх болов уу. Урьд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн сайхан нэвтрүүлгүүд гардаг байлаа. Хөрөг нэвтрүүлэг, аян замын тэмдэглэл, асуудал хөндсөн нэвтрүүлэг гээд л олоон олон. Одоо ийм төрлийн нэвтрүүлэг хийх телевиз ч ховор болж. Аргагүй л дээ. Нэвтрүүлэг хийх зардал нь олон ангит кино гаргасанаас үнэтэй шахуу тусч байгаа хойно.

Гэхдээ л улс нийгэмд зориулагдсан үзвэрт хэмжээ хязгаар гэж баймаар… Солонгос киногоор сүүлийн 10-аад  жил хүмүүжсэн “бүтээгдэхүүнүүд” маань банк дээрэмдэх, хулгай хийх, хүн алах, худал хэлэх, бүлэглэн танхайрах зэрэг амар хялбар аргаар мөнгөжих хүсэлтэй болж байгаа ч юм билүү.

Нөгөө талаас нь соёлын довтолгоо энэ тэр гээд өнгөтэй өөдтэй юм ярих л байх. Солонгос кино гардаггүй байхад соёлгүй байсан гэвэл худлаа. Солонгос киноноос “шинэ төрсөн давалгаа” нь улам хүнлэг чанаргүй, мэдлэг муу, амар хялбараар сэтгэдэг болон хүмүүжээд байгааг үгүйсгэхгүй. Тиймээс яг одооноос СОЛОНГОС КИНОНООС татгалзая.

Б.Саран

Ugluu-logo

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 03 сар 11/

    киног шөнө дунд өнгөртөл үзүүлээд дуусахад ямар кино үзсэнээ мартдаг,ТВ-үүдийн энэ залхаалт бол шоронгоос дутахгүй биднийг дарамтлаж зовоож тарчлааж байгааг анхааран үзэх газар байдаг бол уу?

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 11/

    орой болгон тамлаж уур уцаарыг нь барж бухимдуулаж эд эсийг нь үхүүлэж байдаг нэгэнг үйлдлийг огт анхаарахгүй олон жил даамжрууллаа,тэр бол өдөр болгон иргэдээ бухимдуулаж энд тэндэхийн хэнд ч хэрэггүй муусайн кинонуудаар булах,ач холбогдолгүй зар сурталчилгааг хэдэн арав дахин давтаж зар дундуур ки

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 11/

    Манайд ажил албаа олохгүй,анзаарахгүй аль дайралдсаныг нь барьж аваад ажлаа хийж байна гэж бодох итгэх нэг их айхтар гажуудал байх юм,тухайлвал ХЭҮК-аасаа эхлээд л хүний эрх хүчирхийлэлтэй тэмцэнэ хамигаалана гэх тэхдээ дандаал хүнийг хорьсон цагдсан зодсон байцаасан юм л ярихаас биш ард иргэдээ оро

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    25 ангиас илүүгүй кино гаргаж баймаар юм үнэнийг хэлэхэд эхлээд их л сонирхож үздэг байлаа одоо бол үнэхээр дургүй хүрдэг боллоо

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    Сүүлийн үед ТВ-үүдийг үзэхээс дургүй хүрдэг боллоо. Хэнд ч хэрэггүй солонгосын сериалууд гаргах нь хэрээс хэтэрсэн .

    Хариулах
  • Зочин / 2016 03 сар 10/

    ойлгож ядах юу байсан юм. 1. Хятадын хулхи бараа шиг хямдхан л байхгүй юу 2. эфирийн цаг авч байна 3. Сэтгүүлч нар нь сайн мэдээлэл олж чадахгүй ажлаа муу хийж эфирээ дүүргэж чадахгүй л байна даа

    Хариулах